С.Баяр, М.Энхсайхан нарыг чөлөөлж, шинээр ДӨРВӨН элчин томилно

2018 оны 4 сарын 26

Arslan.mn

Монгол Улсыг гадаад улсад төлөөлөх Элчин сайдуудыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д өргөн мэдүүлдэг. Харин УИХ Элчин сайдуудыг томилох эсэхийг шийдвэрлэдэг.  Өнгөрөгч 2017 оны долдугаар сараас хойш АНУ, Япон, Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудаа томилохгүй байсаар өдийг хүрсэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АНУ-д Элчин сайдаар БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг томилж, итгэмжлэхийг нь гардуулсан. Харин Япон болон Канад улсад суух Элчин сайдуудын томилгоог хэзээ хийх нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсад суух Элчин сайдаар Д.Батжаргал, Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунболд нарыг томилохоор Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болжээ. Үүнтэй зэрэгцэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад болон Швед улсын Элчин сайд нарыг эгүүлэн татаж, орлон суух Элчин сайдуудыг томилохоор өргөн барьжээ.

С.Баярын хувьд Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол М.Энхсайханыг эгүүлэн татах замаар томилгоо хийхээр болсон байна. Элчин сайд нарын оронд хэн хэн томилогдох талаарх мэдээллийг хүргье.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56518
0 эможи

tt
2018-04-26 12:58
Mergejliin humuus tomigdoj bh bn.
Үнэн дур
2018-04-26 10:17
Үнэн дураараа тээ. Төрийн дипломат албаны ёс дүрмийг уландаа гишгэж байна дөө
keyboard_arrow_up