АТГ-ын дарга болох хүн ямар шаардлага хангасан байх вэ?

2018 оны 4 сарын 24

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд заасан эрх мэдлийнхээ хүрээнд АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болсныг мэдээлсэн.

АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь:

  • Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан
  • 45 нас хүрсэн
  • Эрх зүйч мэргэжилтэй
  • Удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай
  • Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь:

  • Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан
  • Эрх зүйч мэргэжилтэй
  • Гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай
  • Сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхлээгүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56443
0 эможи

keyboard_arrow_up