Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног цагдан хорино

2018 оны 4 сарын 12

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн баривчилах шийдвэр гаргав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд Нийслэлийн прокурорын газар яллагдагчаар татах санал ирүүлснийг шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн юм.
Шүүх хурлын дараа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров, “Шүүхийн шийдвэр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй олон хуулийн заалтыг зөрчлөө. Энэ асуудлаар дараа дараагийн шүүх хуралд гомдол гаргах болно. Энэ сарын 10-нд манай үйлчлүүлэгчийг гэрчээр байцаахаар АТГ-аас дуудсан. Дуудсан хугацаанд нь АТГ-т очиход гэрчээр гурван цаг байцаагаад, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Төрийн тусгай хамгаалалтад байгаа хүнийг саатуулахад зөвхөн шүүхийн зөвшөөрөлтэй баривчилах ёстой. Монгол Улсын Засгийн газрын тухай болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн.Ч.Сайханбилэгийн төрийн тусгай хамгаалалт буугаагүй байсан.Тиймээс түүнийг хамгаалж байсан төрийн тусгай албаны комиссарыг хамт хорьсон. Хэрэг хянах ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээний 6 төрөл байдаг. Үүнээс хамгийн хүнд буюу цагдан хорих арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь буруу. Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг энэ асуудлыг улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын шийдвэрийг дараагийн эрх баригчид үндэслэлгүйгээр үгүйсгэдэг, зохиомол хэрэг үүсгэн гүтгэдэг, үүндээ хууль хяналтын байгууллагыг татан оролцуулдаг байдал хавтгайрлаа. Тиймээс энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдгийг хэлсэн. Цаашдаа энэ асуудал хуулийн хүрээнд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56000
1 эможи
keyboard_arrow_up