С.БАЯР суллагдаж, Ч.САЙХАНБИЛЭГ хамгаалагч нартайгаа хоригдож байна
Ерөнхий сайд асан С.Баярыг өчигдөр орой суллажээ. Түүнийг уржигдар цагдан хорьсон бөгөөд Нийслэлийн прокурорын газраас экс Ерөнхий сайд нарыг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байгаа юм.
Тэгвэл өчигдөр орой шүүхээс С.Баярыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, гадуур байцааж шалгана хэмээн батлан даалтад гаргажээ. С.Баярыг “Эрдэнэт үйлдвэр” Оффшор данс, Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа аж.
Харин нэг өдөр баригдсан Ч.Сайханбилэг хамгаалагч нартайгаа хоригдож байгаа бөгөөд түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөөдөр болно. Түүнтэй хамт Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, эдийн засагч Б.Бямбасайхан нар хоригдож байгаа юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|