Ш.Баярсайхан: Нам, төр, хулгай гурвыг салган тусгаарлах цаг болсон
"Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн"-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөнөөс Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалыг энэ сарын 12-ны өдөр орон даяар эхлүүлэх бөгөөд жагсаал Д.Сүхбаатарын талбайд 06:00 цагаас эхлэх юм байна.
Хөдөлгөөний тэргүүн Ш.Баярсайхан "Нам, төр, хулгай гурвыг салган тусгаарлах цаг ирлээ. Төрийн хар хайрцагны бодлогыг цаасан дээр буулгаж өвлөн уламжилдаг юм биш, холч ухаантай, эх оронч хөвгүүдийн цээжинд нь хавтаслуулж уламжлуулдаг.
Төрийн бүх эрх ардын мэдэлд байх ёстой болон бүрэн төгс нээлттэй засаглалтай болох, шудрага байх тогтолцооны шинэ системийн боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хамтдаа эвлэлдэн нэгдэж, шударга бус нийгмийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн үзэл бодлоо илэрхийлж тэмцье. Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгал болон өөрчлөл шинэчлэлтээр 1990 онд дутуу хийснээ гүйцээж, шинээр эхлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Монгол Улсын иргэд намчирхаж талцахгүй нэгдэхэд хүн бүрийн хүчин чармайлт идэвх оролцоо чухал гэдгийг хэлмээр байна" гэв.
Монгол Төрийн Уламжлалыг Сэргээх Үндэсний Хувьсгалын зорилго:
- Ахуй төрөө цэвэрлэн нам, төр, хулгайч гурвыг салган тусгаарлах
- Төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх
- Оюу толгой, Эрдэнэт гэх мэт ордуудыг төрд эргүүлэн авч улсаа хөгжүүлэх
- Хөрөнгөтнүүдэд зориулсан хотхон болон АСЕМ -ын барилга, 570 автобусыг манай улсын ирээдүй болох хүүхдэд зориулах
Мөн төрийн албанд ажиллаж байсан болон одоо байгаа иргэдийг өөрийн хүсэлтээр шалгуулах, шударга гэдгээ тогтоолгох, түүний дараагаар сонгон шалгаруулалтаар төрд ажиллахыг шаардлаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|