Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэнг хууль зөрчсөн эсэхийг шалгаж байна

2018 оны 4 сарын 04

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар Санхүүгийн Зохицуулах Хороонд шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан байна. Шалгалтыг 3 дугаар сарын 26-наас 10 хоногийн хугацаатай хийж байгаа бөгөөд ажлын хэсэгт  даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Лу.Болд, Б.Ундармаа нар болон Эдийн засгийн байнгын хорооны зөвлөхүүд  багтсан байна.

Ажлын хэсэг  Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохиррол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын УИХ-д ирүүлсэн гомдолд дурдагдсан ажил хэргийн зөрчил Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын үйл ажиллагаанд байгаа эсэхийг шалгаж, санал дүгнэлт гаргаж танилцуулах зорилготой ажээ.

Шалгалтыг сүүлийн 2 жилийн хугацаанд банкнаас бусад санхүүгийн чиглэлээр СЗХ-оос гаргасан бодлого, шийдвэрүүд, тэдгээр нь салбарын мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг хүнд суртлаар боймлох нөхцөл байдлыг бий болгосон эсэхийг судлан дүгнэлт хийх юм байна.

Мөн СЗХ нь үйл ажиллагаа явуулахдаа хууль бус шалтаг, шалтгаанаар иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтийг буцаах, шийдвэрлэхгүй удаашруулах зэрэг хүнд суртал бий болсныг зарим жишээ баримтаар ирүүлсэн гомдолд дурдсаныг нягтлан тогтоох, СЗХ-ны ажлын албанаас мэргэжлийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан, танил тал, мэргэжлийн бус баг бүрдүүлсэн зэрэг зөрчил гарсан эсэхийг шалган тодруулах, Захиргааны ерөнхий хуулийн дагуу банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөгдөж байгаа дүрэм журмуудыг эрх бүхий байгууллагаар хянуулж, бүртгүүлэх ажил хийгдсэн эсэхийг тогтоох аж.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55644
0 эможи
keyboard_arrow_up