Ч.Сайханбилэгийг албадан авчрах арга хэмжээ авна
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж, Сангийн сайд асан С.Баярцогт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулаад байгаа.
Мөн уг хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгийг ч шалгахаа мэдэгдсэн. Тодруулбал, АТГ-аас "Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гадаадад байгаа. Прокурорын газраас түүнд дуудах хуудас илгээсэн. Түүнийг Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалт авна" гэх тайлбарыг өгсөн юм.
Тэгвэл АНУ-ын Денверт байгаа Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилна гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Байгаа байршил нь тодорхой учир эрэн сурвалжлахгүй. Харин эх орондоо ирэхгүй бол албадан авчрах арга хэмжээ авна" гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|