С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг 30 хоног цагдан хорино

2018 оны 4 сарын 03

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан болон "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг 30 хоног хорих шийдвэр гаргав.

Дээрх нэр бүхий хүмүүсийг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ" болон "Дубайн" гэрээтэй холбогдуулан илт хууль бус шийдвэр гаргасан хэмээн үзэж, АТГ-аас энэ сарын 01-нд сэжигтнээр тооцон баривчилсан юм. Улмаар энэ сарын 03-нд Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шатны шүүхэд хүргүүлжээ. Уг саналыг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
55595
6 эможи
keyboard_arrow_up