С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Жастын Ш.Батхүү нарыг баривчилжээ

2018 оны 4 сарын 02

Ням гаригийн орой (2018.04.01) хуулийн байгууллагынхан УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газар болон ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Ариунсан, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг баривчилсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Arslan.mn

“Ройтерс” агентлаг арав гаруй хоногийн өмнө С.Баярцогтын оффшор бүс дэх дансыг битүүмжилсэн тухай мэдээллийг цацаж байв. Энэ мөнгө Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээ зурагдах үеэр шилжсэн гэж эх сурвалжууд дамжуулж байсан юм. Оффшор данстай холбоотойгоор дахин дэгдсэн энэ дуулиан С.Баярцогтыг хэвлэлийн хурал хийлгэхэд хүргэж байв. С.Баярцогт энэ үеэрээ хэргийг Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Швейцарийн прокурорын газартай хамтран энэ хэргийг шалгаж байгаа. Эдгээр шалгалтаар бүх зүйл тодорхой болно хэмээн ярьж байсан юм. С.Баярцогтыг энэхүү хэрэгт нь холбогдуулан баривчилсан бололтой.

Харин Татварын ерөнхий газар болон ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Ариунсанг ямар хэрэгт холбогдуулан шалгаж буй нь тодорхойгүй байна. Түүнийг улс төрийн хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэдгээр мэддэг.

Arslan.mn

Б.Бямбасайханы хувд тэр 2015 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байсан. Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг өдгөө хашиж байсан нэгэн юм. Бид энэхүү мэдээллийг тодруулж, уншигчиддаа дахин хүргэх болно. Мөн Жастын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтан байсан Амарбат нарыг баривчилсан байна. 

Arslan.mn

АТГ-аас мэдээлж буйгаар удахгүй энэ талаар албан ёсны хариу өгөх юм байна 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
2
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55547
30 эможи
keyboard_arrow_up