Казино байгуулах зургаа дахь санаачилга

2018 оны 3 сарын 26

Нэг хүн мөрийтэй тоглоомонд донтоход ойр орчмын 5-10 хүнд нөлөөлдөг

Жуулчлалын улирал эхэллээ. Онгон байгаль, нүүдэлчин соёл, хөдөөний ахуйгаар аялал жуулчлалын ашиг орлого хэмжигдэхээсээ нэгэнт өнгөрсөн. Тэр тусмаа Монгол Улс шиг аялал жуулчлал улирлын чанартай идэвхждэг орны хувьд тус салбарыг хөгжүүлэх өөр хүчин зүйлийг казино байгуулах хэмээн хардаг. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас баталсан “Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр”-т багтсан Казиногийн тухай хуулийн төсөл Ж.Эрдэнэбатын кабинетаар дамжаад У.Хүрэл-сүхийн ээлжин дээр ирчихээд буй. Өмнөх парламентаас албажсан Казиногийн тухай хуулийн төслийг санаачлагчид нь өөрчлөгдсөнөөс бус агуулга яг хэвээрээ. Гэхдээ эх сурвалжийн хэлж буйгаар “Казиног эдийн засгийн чөлөөт бүсэд барина” гэсэн заалт төслөөс хасагдсан аж.

    1999 онд батлаад хүчингүй болгосон Казиногийн тухай хууль, мөрийтэй тоглоомын газрын үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд зөвшөөрөөд цуцалсан 2003 оны шийдвэр зэргээс харахад Монголд казино байгуулах алхмууд бүтэлтэй байсангүй. Монголын дарга нар казино тоглоод бүхэл бүтэн банк дампууруулчихсан, казино байгуулах тусгай зөвшөөрөл олгосон их хурлын гишүүн, сайдууд хэцүү нэртэд орсон гээд мөрийтэй тоглоом дагасан хар мөр их болохоор тэр биз. Казиног Монголд байгуулснаар зөвхөн уул уурхайгаас хамаарах эдийн засгаа солонгоруулах, аялал жуулчлалыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг ихэсгэнэ гэж тайлбарладаг. Үндсэндээ казино байгуулах шалтгаан нь энэ. Парламент бүрт Казиногийн хуулийг лообийддог гишүүд байсаар ирсэн бөгөөд тэд “... гэхдээ Монголын казинод Монгол Улсын иргэн тоглуулахыг зөвшөөрөхгүй” гэж хэлдэг байлаа. Казино жуулчдын тоог хэдээр нэмж, үйл ажиллагаанаас нь олох татварын болон бусад орлого хэд байхтай эхлээд танилцъя. Хуулийн төсөлд тусгасан Өмнөговь аймаг, Ханбогд сум, “Оюу толгой” компанийн хооронд 2015 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэх зорилгоор “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг мөн оны есдүгээр сард байгуулсан юм. “Оюу толгой” компани Хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр таван сая ам.долларын санхүүжилтийг энэхүү сангаар дамжуулан Өмнөговь аймгийн тогтвортой хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна. Иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас санаачилсан төсөл, хөтөлбөрүүдийг сангийн ажлын алба хүлээн авч, Өмнөговь аймаг, “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрдсэн Харилцааны хороогоор хэлэлцүүлэн эрэмбэлүүлсний дараа сангийн Удирдах зөвлөл санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн баталдаг.

    Энэ удаагийн хурлаар Харилцааны хороогоор эрэмбэлсэн 17 төслийг хэлэлцсэнээс 13-ыг нь 9.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Орон нутгийн санал хэрэгцээ шаардлагыг үндэслэн баталсан эдгээр төсөлд Мандал-Овоо сумын хүн эмнэлгийн барилга, Өмнөговь аймгийн музей, Даланзадгад сумын 100 хүүхдийн цэцэрлэг, аймгийн Бүсийн эмчилгээ оношилгооны төвд цахилгаан шатыг холбогдох барилгын хамт байгуулах, Манлай сумын хүн эмнэлгийн зураг төсөл боловсруулах зэрэг нийгмийн дэд бүтцийн төслүүд багтаж байгаа юм. Дээрх төслүүдээс гадна 25 дугаар цэцэрлэгийнхний санаачилсан хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих, сумдын сургуулиудын дотуур байрны тохижилт үйлчилгээг сайжруулах, дунд сургуулийн багш нарт зориулан хэрэгжүүлэх “Багшийн хөгжил-ур чадвар” хөтөлбөр, аймгийн ХХААГ-аас санаачилсан бэлчээрийн усан хангамж сайжруулах “Чандмань эрдэнэ” зэрэг иргэдийн сайн сайхан амьдрал, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хөгжлийн хөтөлбөрүүдийг мөн санхүүжүүлэх юм. “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн Удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар дээрх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр баталсанаас гадна сангийн үйл ажиллагаатай холбоотой олон чухал асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал Хамтын ажиллагааны гэрээний сэдэвчилсэн хавсралт тус бүрээр Өмнөговь аймагт зохион байгуулсан олон талт хэлэлцүүлэгийн үр дүн, салбар мэргэжлийн байгууллагын санал, орон нутгийн бодлоготой уялдуулан сангаас 3 жилийн хугацаанд санхүүжүүлж дэмжлэг үзүүлэхэд баримтлах үндсэн чиглэлийг баталсан явдал юм.

    Энэхүү үндсэн чиглэлийг баталж хэрэгжүүлсэнээр тогтвортой хөгжлийн зорилтыг хангасан дунд болон урт хугацаанд үр дүнгээ өгөх төслүүдийг шалгаруулж санхүүжүүлэх бололцоотой болох юм. Эдгээрийн нэг нийгмийн суурь үйлчилгээ эрүүл мэндийн талаар хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд энэ удаагийн хурлаар НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Элчин сайдын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих хамтарсан хөтөлбөрийг 2018-2021 онд хамтран санхүүжүүлж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь говь нутгийн эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө төр, хөрөнгө оруулагч бизнесийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын идэвх чармайлтыг нэгтгэсэн чухал үйл явдал боллоо. Өмнөговь аймаг, Ханбогд сум, “Оюу толгой” компанийн хооронд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд байгуулсан “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжсэн 78 төсөл, хөтөлбөрийг 36.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж дууссан, хэрэгжүүлэхээр шийдвэрлэн ажиллаж буй амжилт ололтоор Хамтын ажиллагааны гэрээний гурван жилийн ойтой золгож байна. Говийн оюу хөгжлийг дэмжих сан төвүүд Монголд хэдийнэ байгуулагдсан. Нэгэнт ил болсон нь Чингис зочид буудал болон 13 дугаар хороолол дахь Германы казино. Хоёулаа л тодорхой хугацаанд ажиллаад хаагдсан. Учир нь гаднынхан гэхээсээ илүү монголчууд өөрсдөө ирж тоглоод байсан учраас хаасан. Харин цагдаа нарын хэлдгээр олон өрөөтэй орон сууцны хөшгийг нь хааж байгаад тоглуулдаг хууль бус казиногийн газруудад мөн л монголчууд тоглож буй. Нэгэнт бий болсон, байнгын үйлчлүүлэгчтэй мөрийтэй тоглоомын газруудыг ил гаргаж, хуулийн хүрээнд татвар хураамжаа авах нь зөв гэж тайлбарлах нь ч бий.

    Тэгвэл үнэндээ монголчуудын мөнгө гаднын казинод биш эргээд Монголдоо үлдэх хоёр л арга бий. Нэг бол Монголд байгуулах казинод тэднийг тоглуулах эсвэл, монголчууд казино тоглохгүй байх. Харин хуулийн төслийн гол концепци нь монголчуудыг тоглуулахыг хориглоно гэж буй. Монголчууд гадаадад казино тоглоод хождог байж болно. Гэтэл казиногийн алтан дүрмээр алдахгүй байх ганц л арга нь тоглохгүй байх. Даанч манайд хууль хүн бүрт адил үйлчилдэггүй болохоор эрхэм улстөрч, бизнесмэнүүд “Би монгол хүн биш, дарга байна” гээд ороод суучихыг үгүйсгэхгүй. Эсвэл гарааны компаниудыг дэмжинэ гэж хууль батлаад том корпорациудад хүүгүй зээл өгчихдөг шиг яг хуульчлахаараа монгол хүн тоглох эрхтэй байхаар баталчихаж чадах л юм. Казино байгуулах зургаа дахь санаачилга урьдчилсан тооцоогоор төсөвт жилд 138 тэрбум төгрөгийн ор- лого, татвар, төлбөр, хураамж хуримтлуулах боломжтой гэж үз- жээ. Задалбал, казино байгуулах тусгай зөвшөөрлийг 35 тэрбум төгрөгөөр олгоно. Зөвшөөр- лийн хүчинтэй хугацаа 10 жил. Казино байгуулахын тулд 100 сая ам.долларын бараа материал импортолно гэж үзээд импортын болон гаалийн албан татварт 29.2 тэрбум төгрөгийн орлого орох боломжтой хэмээн тусгасан. Гэхдээ энэ тооцооллыг хийж байх үеэс хойш ам.долларын ханш өссөн, импортын хэрэгцээ буурсан гэдгийг сануулах нь зөв. Улмаар 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай казино жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олно гэж үзээд Онцгой албан татварыг 45.1 тэрбум төгрөгөөр тооцсон байна. Дээрх хэмжээтэй казино жилд дунджаар 10 сая ам.долларын ашигтай ажиллах боломжтой гэвэл аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 4.4 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ыг 16.2 тэрбум төгрөгөөр өсгөнө гэж хуулийн төсөлд тусгажээ. Гэхдээ казино дагасан дотоодын худалдаа, үйлчилгээ хэр нэмэгдсэнээс НӨАТ хамаарах тул яг цав баталгаатай тоо биш. Цаашлаад казинод дунджаар 800 хүний ажлын байр бий болж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээс 3.8 тэрбум төгрөг, хувь хүний орлогын албан татвараас 1.7 тэрбум төгрөг, бусад татвараас гурван тэрбум төгрөг орно хэмээн үзэж байна. Казинод ажиллагсдын сарын дундаж цалин хоёр сая төгрөг байх аж. Эдгээр орлогын зарим нь зөвхөн эхний жил л төсөвт орж ирэх боломжтой. Нэгэнт казино байгуулагдсаны дараа импорт, гаалиас эхлээд зарим татвар орж ирэхгүй. Харин казино аялал жуулчлалын салбарт өгөх өгөөж нь тус салбарынхны “мөрөөдөл” болоод буй Монгол Улс жилдээ нэг сая жуулчин хүлээн авдаг байх төлөвлөгөөг биелүүлж өгнө гэж тооцоолжээ. Казиногийн ашигтай талыг энд дурдлаа. Харин казино байгуулахтай холбоотой төсвөөс гарах зардлыг 500 саяас нэг тэрбум төгрөг байхаар тооцсон байв. Энэ бол Казиног зохицуулах 40 ажилтантай хорооны орон тоо, үйл ажиллагааны зардал. Гэхдээ мөнгөн бус хэлбэрээр нийгэмд үзүүлэх нөлөө нь их байдаг. Монголд казино байгуулах санаачилгууд дэмжлэг авдаггүйн шалтгаан нь ч энэ. УИХ-ын Тамгын газрын судалгаа, шинжилгээний хэлтсээс дөрвөн жилийн өмнө “Казино, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрдөг гадаадын зарим орны туршлага, эрх зүйн зохицуулалт”-аар харьцуулсан судалгаа хийж байжээ. Казиногийн хуулийн Ажлын хэсгүүд уг судалгааг ашигласаар ирсэн. Одоо ч тийм.

• Эх сурвалжийн хэлж буйгаар “Казиног эдийн засгийн чөлөөт бүсэд барина” гэсэн заалт төслөөс хасагдсан аж.

• 80 ширээтэй, 1500 автомат тоглоомын машинтай казино жилд дунджаар 124 сая ам.долларын орлого олно гэж үзээд

• Казиногийн нийгэмд үзүүлэх мөнгөн бус хэлбэрийн үр дагаварт бооцоот тоглоомын донтолт, гэр бүл салалт, гэмт хэрэг, ажил эрхлэлт алдагдах, амралтаа зохисгүй өнгөрөөх, амьдралын түвшин уруудах гээд сөрөг үр дагавар их.

    Үүнд АНУ-ын “Казиногийн эдийн засаг болон нийгмийн салбарт үзүүлэх үр дагавар” судалгааг оруулсан байна. Казиногийн нийгэмд үзүүлэх мөнгөн бус хэлбэрийн үр дагаварт бооцоот тоглоомын донтолт, гэр бүл салалт, гэмт хэрэг ажил эрхлэлт алдагдах, амралтаа зохисгүй өнгөрөөх, амьдралын түвшин уруудах гээд сөрөг үр дагавар их. Гэвч Ажлын хэсгийн одоо боловсруулж буй төсөлд донтолт болон бусад сөрөг үр дагаварт тооцох мөнгөний хязгаар алга. Зарим оронд, тухайлбал Сингапурт нэг хүн ганц удаагийн тоглолтоор 100 ам.доллараас дээш мөнгө алдсан ч, дахин бооцоо тавиад байхыг донтолтын хэлбэр гэж үздэг аж. Улмаар жилдээ 20 мянган ам.доллараас илүү мөнгөөр тоглохыг зөвшөөрдөггүй байна. Харин үүнийг мэдсээр байж тоглолтыг зогсоогоогүй бол тухайн казинод торгууль оноох, цаашлаад тусгай зөвшөөрлийг нь цуцлах эрх зүйн орчин үйлчилдгийг Казиногийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Х. Нямбаатар хэлсэн. Гэвч тэдний өөрсдийнх нь боловсруулж буй төсөлд энэ талаар ямар ч зохицуулалт алга. Зөвхөн “Хуульд заасан бусад журмаар зохицуулна” гэсэн том “уут” л оруулжээ. Мөрийтэй тоглоомонд донтох нь өвчлөлийн хэмжээгээрээ мансууруулах бодис болон архинд донтохтой адилд тооцогддог. Гэхдээ манайд яг мөрийтэй тоглоомонд донтолттой холбоотой нийгмийн судалгаа байдаггүй. Харин дээр дурдсан УИХ-ын Тамгын газраас хийсэн харьцуулсан судалгаанд дурдсанаар Австралид гэхэд мөрийтэй тоглоомоос болж жилд 1600 гэр бүл салдаг байна. Улмаар донтсон нэг хүн эхнэр эсвэл нөхөр, үр хүүхэд, гэр бүлийн бусад гишүүн, хамт ажиллагсад, ажил олгогч гээд 5-10 хүнд нөлөөлдөг гэж үзжээ. Харин гэмт хэргийн үзүүлэлтээр Макаог жишээ татсан байна. Макаод казиногоос үүдсэн гэмт хэргийн гаралт 2002 онд 9008 байсан бол 2008 онд 50 хувиар өссөн үзүүлэлттэй байв. Цаашлаад гэмт хэргийн төрөл нь хүнд болон онц хүнд хэлбэр лүү шилжжээ. Казино Монголд байх ёстой шалтгааныг аялал жуулчлал, ажлын байр болон бусад орлого олох гэж тайлбарладаг ч энэ төрлийн бооцоот тоглоом руу урсах Монголын хөрөнгийг барьж авах тухай ч гишүүд ярьдаг. Хуулиар зөвшөөрөөгүй казино болон бусад мөрийтэй тоглоомын төвүүд Монголд хэдийнэ байгуулагдсан. Нэгэнт ил болсон нь Чингис зочид буудал болон 13 дугаар хороолол дахь Германы казино. Хоёулаа л тодорхой хугацаанд ажиллаад хаагдсан. Учир нь гаднынхан гэхээсээ илүү монголчууд өөрсдөө ирж тоглоод байсан учраас хаасан. Харин цагдаа нарын хэлдгээр олон өрөөтэй орон сууцны хөшгийг нь хааж байгаад тоглуулдаг хууль бус казиногийн газруудад мөн л монголчууд тоглож буй. Нэгэнт бий болсон, байнгын үйлчлүүлэгчтэй мөрийтэй тоглоомын газруудыг ил гаргаж, хуулийн хүрээнд татвар хураамжаа авах нь зөв гэж тайлбарлах нь ч бий. Тэгвэл үнэндээ монголчуудын мөнгө гаднын казинод биш эргээд Монголдоо үлдэх хоёр л арга бий. Нэг бол Монголд байгуулах казинод тэднийг тоглуулах эсвэл, монголчууд казино тоглохгүй байх. Харин хуулийн төслийн гол концепци нь монголчуудыг тоглуулахыг хориглоно гэж буй. Монголчууд гадаадад казино тоглоод хождог байж болно. Гэтэл казиногийн алтан дүрмээр алдахгүй байх ганц л арга нь тоглохгүй байх. Даанч манайд хууль хүн бүрт адил үйлчилдэггүй болохоор эрхэм улстөрч, бизнесмэнүүд “Би монгол хүн биш, дарга байна” гээд ороод суучихыг үгүйсгэхгүй. Эсвэл гарааны компаниудыг дэмжинэ гэж хууль батлаад том корпорациудад хүүгүй зээл өгчихдөг шиг яг хуульчлахаараа монгол хүн тоглох эрхтэй байхаар баталчихаж чадах л юм.

"ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55300
0 эможи
keyboard_arrow_up