Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж байна
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг АТГ-ынхан шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн буруутгаж буй гэнэ. УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Хотгор шанагын нүүрсний ордын 51 хувийг Өмнөд Солонгосын компанид зарж, хамаарал бүхий ах дүүс, хүмүүсийнхээ нэр дээр орлогыг нь шилжүүлэн авсан баримтууд хэвлэлээр гарсан билээ.
Тухайлбал, 2011 оны хоёрдугаар сарын 25-нд БНСУ-ын талаас иргэн Ч.Гансүхийн ХААН банкны данс руу 33 мянга гаруй, дөрөвдүгээр сарын 22-нд 607 мянга, туслах К.Дэмбэрэлийнх нь дансанд 132 мянган төгрөг гэх зэргээр орлого орж ирснийг Ч.Хүрэлбаатартай холбодог.
Хотгор шанагын нүүрсний бүлэг ордод улсын төсвөөр хайгуул хийж, 1.3 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоосон түүхтэй. Гэвч эрх бүхий албан тушаалтнууд түүнийг стратегийн ордод оруулалгүй авч үлдэхдээ 68 сая тонн нөөцтэй хэмээн тогтоолгосон гэдэг. Уг нь тус уурхайн нийт талбай 128.7 ам км бөгөөд ашиглалтын талбай дахь нөөц нь 109 сая тонн, судалгаа хийгдээгүй газар нутаг дахь нүүрсний нөөц асар өндөр хэмээн зарим хүн үздэг юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|