Монголын хууль С.Баярт үйлчилдэггүй

2018 оны 3 сарын 09

Arslan.mn

3 сарын 8 ба  С. Баяр 

Өнөөдөр ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын 8 ны баярын мэндийг нийт Монгол эхчүүд, эмэгтэйчууд болон охидод хүргье. Өнгөрсөн оны энэ өдөр бидэнд их чухал өдөр болж үлдсэн. Биднийг дэмжиж нэгдсэн нийт хүмүүстээ баярлалаа гэдгээ дахин нэг хэлье. 

С.Баяр гэж хэн бэ?

Яагаад та нар эсэргүүцэл хийгээд байгаа юм бэ гэж олон гадаад хүмүүс Лондонд асуудаг. “Намайг Монголд хүн болгон мэддэг Санжийн Баяр. Харин гадаадад би хэний ч мэдэхгүй нэг ази өвгөн шүү дээ” гэж С.Баяр өөрийгөө тодорхойлсон нь үнэн. 

Тэрээр Монголын цагаан захтан бүлэглэлийн хамгийн том толгойлогч, хуулийг уландаа гишгэсэн учраас хүн болгон айна. Яагаад гэвэл Монголын хууль түүнд үйлчилдэггүй.

С.Баяр нь одоо Монгол улсын элчин сайд байх эрх зүйгүй болсон ч 2018 оны 2 сарын 21 нд Английн парлемантын бүх намын уулзалтанд дипломат элчин сайд гэдгээрээ хүлээн авалтанд  орж наргиж зугаацаж л явна. Гэвч Монгол -Английн Бизнес Худалдааны Танхимын (BMCC) уулзалт болон бусад Монголчуудын арга хэмжээнд үзэгдэхээ больсон хүн шүү дээ.

Одоо ард түмнийхээ дуу хоолой болж үнэний төлөө тэмцэж байгаа УИХ-ын гишүүн Ж. Батзанданг “Өөрийг нь гүтгэсэн гэж эрлэгийн үүдэнд дуудаж” Монголын шүүхээр далайлган айлгаж байна.

Энэ хүний элчин сайдын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэнэ гэсэн боловч МАН-ын олигархи бүлэглэл нь хаацайлан төрийн ажлыг завсардуулсаар л... 

С.Баярын эсрэг анх 2015 оны 5 сард УИХ гишүүд дотроо шударга үнэний дуу хоолой болж байсан Г.Уянга нь “АНУ-д С.Баярын холбогдолтой маш өндөр зэрэглэлийн үнэтэй 7 байшингийнх тухай ” баримт гарган хэлж, АТГ-аар шалгуулахыг хүссэнийг хүн бүр мэднэ. 

Г.Уянга гишүүн маань УИХ доторх авилгач, оффшор данстай гишүүдийн дунд чононд ээрэгдсэн хурга шиг үнэхээр ганцаардаж, хүчин мөхөсдсөн. 

 Гэтэл удалгүй АТГ-ын дарга Н.Ганболд 2015 оны 04 сард өөрийн хүсэлтээрээ УИХ-д ажлаа өгөхдөө “С.Баяртай холбоотой авилгалын хэргийг шалгаж байсан. Баримт нь тодорхой юм билээ. Гэвч цаанаас нь хаалгасан. Энэ хэргийг цаашид шалгах нь нээлттэй үлдэж байгаа” гэсэн учир битүүлгэ хариулт өгсөн.

Энэ хэргийн сургаар хэл сураггүй байсан С.Баяр гэнэт гараад ирсэн. Бүр МАН-аа сонгуульд ялуулах зөвлөгөө өгч байсан гэдэг.

2016 оны сонгуульд МАН ялж, УИХ-д олонх болсны дараа Англид элчин сайдаар томилогдохоор болсон.

Ийнхүү 2009 он 10 сард Ерөнхий Сайдын албан тушаалаа өгөхдөө “Миний улс төрийн тэтгэврийн нас эхэллээ. Би дахиж төрийн албанд ажиллахгүй. Бие ч дийлэхээ байлаа. Одоо миний дуртгалаа бичих цаг” гээд цэг тавьж байсан хүн маань хэлсэндээ хүрэлгүй буцаж бухаад, Монголын төрд ороод ирсэн.  

  -Энэ хүнийг зайлшгүй шалгах ёстой гэсэн олон нийтийн хүлээлт, хардлага бол

• Ерөнхийлөгч Н.Багабандийн Тамгийн Газрын дарга байхдаа түүний зараалаар С. Зоригтой уулзаж, зуучилж байсан. 1998.10.02-ны С.Зоригийн аллагатай холбоотой байж магадгүй гэсэн сэжиг.

• 2001-2005 онд Оросод элчин сайдаар ажиллаж байхдаа Москва дахь  Монголын харьяа байшинг Оросын маф-д түрээсэлж байсан, хууль бус ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл.

• С.Баяр нь МАН-ын дарга болохдоо будилаан хийж гарсан талаар дараах мэдээ гадаадын ЭСЯ-уудаар тарсан байна. https://wikileaks.org/plusd/cables/07ULAANBAATAR619_a.html 

• Ерөнхий сайд байхдаа 2008 оны УИХ-ын сонгуулийг будилтаантуулж, жагсаал цуглааныг албаар үймээн болгож даамжруулсан, улмаар цагдаад байлдааны зэвсэг өгүүлж, гэмгүй 5 залууг гудамжинд буудаж алсан. Олон мянган залуучуудыг хоморголон баривчилж, хорьж цагдан зодсон, ял өгсөн. Энэ нь ард түмнээ айлгаж дарах гэсэн заналхийлэл байсан гэж үздэг. Амиа алдсан залуучуудын эцэг эх, ах дүү нар нь одоо хүртэл гомдож явдаг. Үүнд нь энэ хүнд хариуцлага тооцох ёстой гэж үздэг.

• С.Баярын засгийн газрын үед Жастын Батхүүд Эрдэнэт үйлдвэрийн 51%-аар барьцаа тавьж, Стандарт банкнаас зээл авахуулсан нь Лондонд олон улсын арбитрийн шүүхээр илэрч, одоо Монгол улс зээлний хүүний 900 ам доллар өдөр бүр төлж эхэллээ.

• 2009 онд Оюу толгойн гэрээг байгуулсны дараа АНУ-д хуучин, шинэ эхнэр охидын нэр дээр асар үнэтэй 7 байшингийн арилжаанууд хийсэн. Ийм их мөнгөний эх үүсвэрийг  хаанаас гаргав. “Байшин байтугай гадас шаах майхангүй ” гэж мэлзэж байсан хүн маань одоо бүр цагаандаа гарч “Манай охидын байшингийн арилжаа 10 хол давсан шүү” гэж өөрөө зарласан. 

Оюу толгойн гэрээг Монголын эдийн засагчид, улстөрчид бүгд Монголд хохирол авчирсан гэрээ гэж үздэг бол С.Баяр “Энэ бол миний бахархал,би хар толгойгоороо хариуцна.”  харин Щвейцарт авилгалын мөнгөөрөө оффшор данс нээсэн гэж сэжиглэгдэж байгаа С.Баярцогт санаатай төөрөлдүүлэх гэсэн олон мянган хувьсагч бухий гэрээний загвар ярьж ”Бид ашигтай гэрээ байгуулсан” гэж эдийн засагчдын инээд уур хоёрыг хүргэдэг.

С.Баяр бол төрийн хүнд байх зангараг, ёс зүй байхгүй хүн юм. Тэр олон нүүртэй бөгөөд айхтар нарийн ухааны худалч хүн гэдгийг үг, үйлдэл бүрээр нь түүнийг эсэргүүцэж байхдаа маш сайн мэдсэн.

Жишээ нь: Монголын төрийн хэвлэлээр дамжуулан Лондонгийн Монголчуудын уулзалтанд “Би төрийн хүн.Иймээс өөрийн намтайгаа ямар ч холбоогүй. Хуулиар хориглосон байдаг ” гэж шударга царайлж ард түмнийг мунхруулж байсан бол хэдхэн хоногийн дараа хаврын Блүүмбергт болсон Лондон- Монголын 6-р бизнес уулзалтанд ”Би төрөөс томилогдоогүй. Би өөрийн ялсан намаасаа томилолт авч ирсэн хүн” гэж байлаа. Гэтэл удалгүй Ерөххийлөгчийн сонгуульд өөрийн намын УИХ-ын дарга М.Энхболдод Монгол руу хэд хэдэн удаагийн нууц аялал хийх явцдаа ард түмний тархи угаах зөвлөгөө өгч байсан байсан нууц бичлэг нь задарсан. Нууц бичлэг хийсэн гэх залууг УБ хотоор цагдаагийнхан эрэн сурвалжилж, хэвлэлээр түүнийг гутаан доромжилж байсан. Тэр залуу одоо яасан нь сураггүй болсон байна. 

Иймдээ ч тэр “Нохой хуцуулж, хүүхэн шуугиулж явдаг хүн” гэж өөрийгөө дөвийлгөдөг.

 Ард түмэн С.Баярыг хазайх үед нь тулж, дэмжиж итгэж байсан. Гэвч энэ хүн ард түмнийхээ чин сэтгэлийг нулимс айдсаар үерлүүлж. халуун сэтгэлийг нь хүйтэн зэвсгээр хөргөж, итгэл сэтгэлийг нь мөнгөөр сольсонд нь дургүй болсон юм.                       

2018.03.08 энэ өдөр бүтэн жилийн турш цуглуулсан баримт, жагсаалын үйл явдал болон 10000 хүний гарын үсэг, 7000 хүний фэйсбүүк групп, 1000 хуудас бүхий материалын нэгтгэлийг англи хэл дээр орчуулан Английн Хатан Хааны ивээл дэх ОУ-ын Хөгжлийг хариуцсан Төрийн Нарийн Бичгийн Дарга, Парламентийн гишүүн Пэнни Моордонтод  өгөв.  

 2017 оны 11 сард Парламентийн гишүүн Пэнни Моордонт нь Хатан хааны ивээл дэх Английн ОУ-ын Хөгжлийг хариуцсан Төрийн Нарийн Бичгийн Даргаар томилогдсон. (The Rt Hon Penny Mordaunt MP - The Secretary of State for International Development)

10000 хүний гарын үсэг, 7000 хүний фэйсбүүк групп, 1000 хуудас бүхий материалын нэгтгэлийг англи хэл дээр орчуулан бэлтгэж өгөв.

-С.Баярын эсэргүүцэж жагссан нь

С.Баярыг Англи улсад элчин сайдаар томилсон нь Монголын ард түмний дургүйцлийг ихэд  төрүүлсэн. Учир нь Монголд шударга ёс, ардчлал байхгүй харин Монголд хуулийг өөрсдийн эрх мэдэл, хүсэл зорилгоороо өөрчилж, түүнийгээ төрийн нэрээр бамбай хийдэг цагаан захтны сүлжээг удирдсан олигархи бүлэглэлийн ичгүүргүй үйлдлүүдийн нэг нь байсанд юм.

2017.03.08-нд  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг сонгож С.Баярыг эсэргүүцэж анхны жагсаалыг Г.Ичинхорлоо, Э.Одонгэрэл хийсэн нь түүхэн дэх эмэгтэйчүүд өөрсдийн эрх чөлөөг эдэлж үнэнийг шаардаж үзэл бодлоо илэрхийлсэн жагсаал хийсэнтэй холбоотой нөгөө талаас ямар нэг юм болбол эмэгтэй хүн үгээ чөлөөтэй хэлэх өдөр гэж үзсэнд байлаа.

Сонирхолтой нь энэ өдөр бас Улаанбаатар нийслэл хотод Монголын Засгийн Газарын ордны өмнө бас Болормаа тэргүүтэй гурван Монгол эмэгтэй их зориг гарган оффшор данстан болон Монголын ард түмнийг туйлдуулан ядрааж, шударга ёсыг газар дэвсэлсэн цагаан захтангуудыг эсэргүүцэн жагсаал хийсэн юм. Харамсалтай нь тэднийг Монголын цагдаа нар дор нь баривчилж, хорих гэсэн боловч ард түмний эсэргүүцэл шаардлагаар больж харин айлган сүрдүүлж, мөнгөөр торгосон.

Бидний хувьд Англи улс нь ардчилал, шударга ёсыг дээдэлдэг улс тул хууль дүрмийнх нь дагуу тайван жагсаалаа 55 хоног үргэлжлүүлж чадсан. Бидэнд урам зориг өгч, Монголд  оффшор болон цагаан захтны бүлэглэлийн эсрэг нийтийн цуглаан хийх, мөн бидний аюулгүй байдлын талаар санаа тавьж, мэдээлэл хийх, дэмжиж байгаагаа нүүр номоороо илэрхийлж байсан бол гадаадын 27 улс оронд суралцаж, ажиллаж амьдарч байсан Монголчууд байгаа улсдаа цуглаан хийж, зураг авч, бичлэг хийн нүүр номоороо дамжуулан түрж байсан юм. 

Мөн УИХ-ын гишүүн асан Г.Уянга шударга ёсыг сэргээхийн төлөө ялзарсан МАНАН-гийн үндсийг таслахыг уриалж  Засгийн газрын ордны өмнө суулт хийсэн. Биднийг “С.Баярыг Лондонгоос буцтал нь жагсаал хийх”-ийг олон нийт хүсэж, хүч өгч, “Монголд С.Баярыг яаж ч чадахгүй. Эсэргүүцье гэхэд нэг хонохгүй цагдаад баригдаж, хоригдоно. Англичууд хуулиа дээдэлдэг орон. Түүний үнэн нүүрийг илчил, Монголд шударга ёс, ардчилал гэж зөвхөн нэрийн хуудас гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй” гэж байлаа. Бид ч хичээсэн. 

Гэхдээ С.Баярын эсрэг жагсаал хийхэд хүнд байсан. Лондонд сурч, ажиллаж байгаа Монголчууд биднийг дэмжиж, нэмэгдээд ирмэгц С.Баяр тэргүүтэй элчин сайдын ажилтнууд цагдаа дуудаж, баривчлуулахыг оролдох мөн С.Баяр өөрөө ч тэр, зөвлөх Одонжил нь ч тэр улайм цайм жагсагчдыг гутаан доромжлох, худал гүтгэх сүрдүүлэх, түүнчлэн нууцаар зураг авч баримтжуулах, Монголын нэрийг гадаад улс оронд унагаж байгаа төрийн эсрэг гэмт ажиллагаа гэсэн ойлголт төрүүлэх, жагсагчдын талаар мэдээлэл цуглуулах, таних танихгүй хүн, аав ээж, ах дүү нараар нь жагсаалд оролцохгүй байх, энэ нь өөрт нь болон гэр бүлд нь гай авчрах талаар хар шум явуулж байлаа.

 Жишээ нь, Швед улсад амьдардаг, С.Баярын гар хөл Н.Номин-Эрдэнэ гэгч Гадаадад байгаа  Монголчуудын зөвлөлийн дарга гэж өөрийгөө өргөмжлөөд биднийг жагсаалыг эсэргүүцэн, доромжлон гутаах үйл ажиллагаа интернетээр явуулж байсандаа 2020 оны УИХ сонгуульд орохоор болж шагнуулсандаа шударга үнэний төлөө тэмцэж байсан жагсагчдаас уучлалт гуйх ёстой.

Тэр бүү хэл С.Баяр, Одонжил 2 бидний жагсаалыг дэмжиж оролцсон Англи улсын иргэнтэй дипломат ёс зүйгүй бүдүүлэг харьцах, Монгол төрийн хэвлэлээр гүтгэж, доромжилсон. Дахин өөрийнх нь нэр төрийг гутаан доромжилбол Английн шүүх дээр уулзцгааж үнэнээ тодоруулья гэж Английн иргэнээс хатуу сануулгатай захидал өгсөн гэдгийг өмнө нь мэдэгдсэн. 

С.Баяр нь өөрийг нь эсэргүүцэн зогссон Г.Ичинхорлоог “Н.Энхбаяраас их хэмжээний мөнгө авч, жагсаал хийж байгаа. Хоёр улсын хооронд цав үүсэж байна.” гэх мэтээр худал гүтгэж доромжлох, гар хөл бологчдоороо “С.Баяр бол Монголын төрд их юм хийсэн. Хэрэгтэй толгой. Харин чи юу хийсэн юм. 100 000 америк доллар Энхбаяраас авч, хөлсний жагсаал хийж байгаа” гэж дайруулах мөн Г.Ичинхорлоогийн нүүр номыг удаа дараа устгуулах, ЭСЯ-ны ажилтнаа явуулж сурдүүлэх бичиг уншуулж байсан болно.

Бидний жагсаал бол аль нэг нам бүлэглэлийн заавраар биш бидний Монгол улсаа зөв шударга ёсоор хөгжүүлье сэтгэлээс гарсан тэмцэл юм. 

Авилгалын хэрэгтэй холбогдсон, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүнээс их хэмжээний мөнгө авч, захиалгаар жагсаал хийсэн мэт ойлголт нь олон нийтэд буруу ойлголт өгч, улмаар бидний цаашдын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар өгч, бидэнд үл итгэх байдал, шударга ёсны хуулийн дэг журмыг зөрчсөн асуудал болж сөхөгдөж байна. 

Иймээс иймэрхүү худал мэдээллийг С.Баяр та дахин гаргавал таны хармаанд байгаа шүүхээр биш харин олон улсын шүүхээр хэлцэлцүүлж манай хөдөлгөөнийхөн нэр төрөө сэргээх болно гэдгийг анхааруулж байна.

2018.2.21 С. Баяр Английн Парламентийн бүх намын уламжлалт, ээлжит уулзалтан дээр. Зургийг Аzaa Studio-гийн фэйсбүүк хуудаснаас авав.

2017оны 4 сар. С. Баяр Швед улсад амьдардаг Н.Номин-Эрдэнэ гэгч гадаадад байгаа  Монголчуудын зөвлөлийн даргын хамт.

2018.03.08 энэ өдөр таны талаар бүтэн жилийн турш цуглуулсан баримт, жагсаалын үйл явдал болон 10000 хүний гарын үсэг, 7000 хүний фэйсбүүк групп, 1000 хуудас бүхий материалын нэгтгэлийг англи хэл дээр орчуулан Английн Хатан Хааны ивээл дэх ОУ-ын Хөгжлийг хариуцсан Төрийн Нарийн Бичгийн Дарга, Парламентийн гишүүн Пэнни Моордонтод гардан өгсөн. (The Rt Hon Penny Mordaunt MP - The Secretary of State for International Development) 

Мөн өмнө нь дурьдсанаар: 

-Бидний аюулгүй байдлыг хамгаалж ажилласан Кэнсингтон дүүргийн цагдаагийн газар (Kensington Police Station)

-Английн Гадаад Хэргийн Яамны Ази, Номхон Далай хариуцсан сайд, Парламентийн гишүүн Марк Фийлд (The Rt Hon Mark Fileld MP – Minister of State for Asia and the Pacific at Foreign & Commonwealth Office) 

- Английн Гадаад Хэргийн Яамны гадаадын дипломатуудыг хариуцсан газар (The Foreign and Commonwealth Office’s (FCO) Protocol Directorate)

-Англи Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга, Парламентын гишүүн Жон Гроган (John Grogan MP- Chairman of British Mongolian Business Chamber of Commerce) нарт тус тус илгээсэн болно. 

Иймээс МУ-ын ерөнхий сайд байсан, одоо Англи улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэсэн төрийн өндөр зэрэглэл, хамгаалалттай албан тушаалд байгаа С.Баяр та Г.Ичинхорлоо биднийг  бүтэн нэг жил гүтгэн доромжилж Монголын ард түмэнд буруу мэдээлэл өгсөнөө хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж албан ёсоор бичгээр өгөхийг шаардаж байна.  

Монголд шударга ёс ялах ёстой. Шударга ардчилалын төлөө бид цаашид ажиллах болно. Тиймээс энэ өдөр МУ-ын нийслэл Улаанбаатарт болсон эхчууд, эмэгтэйчүүдийн эсэргүүцэл, жагсаал цуглаануудыг дэмжиж, эрүүл нийгэмтэй болох гэсэн нэгэн ижил зорилготой байгаа шүү гэдгийгээ илэрхийлж байна. 

 

Эх сурвалж: http://www.sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54717
5 эможи
keyboard_arrow_up