АТГ: Албан тушаалтнуудын үзэмжээр тендэр сонгон шалгаруулалт зохион байгуулдаг нь тогтоогдсон

2018 оны 3 сарын 02

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт Авлигатай тэмцэх газрын ажлын удирдамжийг гардууллаа. 

Arslan.mn
 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал:

Arslan.mn

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд АТГ яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын 7 ажлын хэсэн өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан. Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон билээ. Авлигатай тэмцэх газраас шалгалтын дүнг Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Монгол Улсын Сайд нарт хүргүүлсэн юм."хэмээлээ. 

Arslan.mn
АТГ-ын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар 2018 оны 3 дугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллана. Энэхүү шалгалтын удирдамжийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулж танилцууллаа.
АТГ-ын зүгээс өнгөрсөн онд 13 яам, 26 агентлаг, 21 аймаг, 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах үеэрээ “Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна” гэж дүгнэсэн бөгөөд АТГ-ыг энэхүү дүгнэлтийг Транслэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүн баталж байгаа юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Г.Занданшатар:

Arslan.mn

 "2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласан. Хариуцлага гэдэг ард иргэдийнхээ санал гомдол, хүсэлтэд хариу өгч, асуудлыг шийддэг байхаас эхэлнэ. 

Тийм учраас төрийн албаны бүх шатанд, Засгийн газрын бүх түвшинд сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бэхжүүлэх, тодорхой арга хэмжээний төлөвлөгөө гаргаж ажиллах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ хүрээнд өнөөдрийн арга хэмжээ ч мөн зохион байгуулагдаж байна" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54469
0 эможи
keyboard_arrow_up