“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ

2018 оны 2 сарын 28

Arslan.mn

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авсан нь хууль зөрчөөгүй гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг цэцийн гишүүн Д.Сугар танилцуулав.

“Монголын зэс корпораци” 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тэрээр тайлбарлалаа. Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой аж.

УИХ-ыг төлөөлж хуралдаанд оролцсон Хууль зүйн Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд "Монголын зэс корпораци"-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй” гэв.

Энэ дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Үндсэн хуулийн цэц УИХ-д уламжиллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54394
0 эможи
keyboard_arrow_up