Монгол Улс авлигын индексээр нэг жилийн дотор 16 байр УХАРЛАА

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас жил бүрийн авлигын индексийг шинэчлэн танилцуулдаг.

2017 оны судалгааны дүнгээс харахад манай улс 183 улсаас 103 дугаарт жагсчээ. Бахрейн, Кот-Д`ивуар, Танзани, Монгол Улсууд 36 оноо авч, 103 дугаарт оржээ.

Өнгөрсөн онд манай улс 87 дугаарт эрэмбэлэгдсэн бол нэг жилийн хугацаанд 16 байраар ухарлаа.

Монгол Улсын хувьд авлигын индекс 2015 онд 39 оноотой 72, 2016 онд 38 оноотой 87, 2017 онд 36 оноотой 103 дугаарт жагссан байна. Өөрөөр хэлбэл, манай улс 2017 онд 36 оноо авч, өмнөх оныхоос 16 байраар ухран 180 орноос 103 дугаарт эрэмбэлэгджээ. Монгол Улсын авлигын төсөөллийн индекс буурахад нөлөөлсөн бас нэг  шалтгаан нь төрийн институцууд болох аудит, шүүхийн  байгууллагуудын хараат бус байдал суларч байгаа нь сөргөөр нөлөөлсөн. Авлигын томоохон хэргүүдийн шийдвэрлэлт удааширч, ял шийтгэлгүй өнгөрөх, авлигын улмаас улсад учирсан хохирол эргэн төлөгдөхгүй байгаа нь нийгэмд авлигын эсрэг тэмцэлд иргэдийн итгэл сулрахад нөлөөлсөн хэмээн үзжээ. 

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Дэлгэрэнгүй жагсаалтыг эндээс үзнэ үү.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54166
0 эможи
keyboard_arrow_up