В.Хайхелийг Монгол Улсын Соёлын элчээр томилов

2018 оны 2 сарын 12
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын тушаалаар дуучин В.Хайхелийг Монгол Улсын Соёлын элчээр томилов.
Arslan.mn

Элчин сайд Д.Ганбат тус ЭСЯ-наас энэ сарын 7-нд ХБНГУ-ын төр, засгийн төлөөлөгчдөд зориулан зохион байгуулсан шинэ оны хүлээн авалтын үеэр Соёлын элчийн гэрчилгээг В.Хайхелд гардуулав. Тухайн үеийн ХБНГУ-ын “Чингис хаан” хамтлаг Израиль Улсад 1979 онд болсон “Eurovision” дуулаачдын уралдаанд “Чингис хаан” дуугаараа амжилттай оролцон, шуугиан тарьж байсан бөгөөд дээрх дуу маш удаан хугацааны туршид дэлхийн олон орны дууны жагсаалтад дээгүүрт орж байсан түүх байжээ. Энэхүү дуу нь Монгол Улсыг дэлхий дахинаа төдийгүй барууны ертөнцөд сурталчлан таниулахад хувь нэмэр оруулсан юм.

Дамрамд дурдахад Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тэмдэглэн өнгөрүүлэх үеэр дуучин В.Хайхел “Чингис хаан” дуугаа монголчуудад хүргэж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53737
0 эможи
keyboard_arrow_up