АТГ үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцохгүй байна
Авилгал, төрийн өндөр албан тушаал хашиж буй албан тушаалтны ХОМ-ийн талаар мэдээлэл хийлээ.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Батсуурь
Төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө оруулалтын мэдүүлгийг 10 жилийн турш авч байна. ХОМ-ийг аваад хэн нь хэзээ үндэслэлгүй хөрөнгөжиж байна, хэдий үед ямар хөрөнгөтэй байгаад дүн шинжилгээ хийж гэм буруутай бол хариуцлага тооцох зарчим АТГ-т байдаг. Энэ ажлаа АТГ ерөөсөө хийхгүй байна. Манай улс төрчид өндөр үнэтэй цаг зүүж, уулын энгэрт хаус барьдаг ч үүнийг нь огт шалгадаггүй. Санаачлагаараа авч шалгадаг тохиолдол нэг ч байхгүй. Зөвхөн өөрийнхөө шалгах сонирхолтой хүмүүсийг шалгаж байна.
Хамгийн анх УИХ-ын гишүүн М.Энхболдын хөрөнгийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт нэг иргэнээс ирсэн. Тухайн иргэн шалгуулах үндэслэлээ "М.Энхболд огт бизнес эрхэлж байгаагүй ч ХОМ дээрээ 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй. Түүнээс тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөө хурдан удмын адуу байдаг гэсэн. Адуу мал маллах төсөв нв хаанаас гардаг юм бэ? үүнийг шалгаж өгөөч" гэсэн хүсэлт гаргасан. Үүнийг АТГ шалгах ёстой ч тэд шалгахгүй байх. Шалгахгүй байх шалтгаан нь урд урдны маш олон хэргийг АТГ шалгахгүй байгаа юм.
Үүнээс гадна энэ хүнтэй холбоотой хэд хэдэн хэрэг байгаа ч АТГ ердөө тоохгүй байна.
ШУУД: