Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын Төсөв, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төрийн байгуулалтын байнгын хороод өнөөдөр хуралдах хуваарь гаргажээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг