У.Хүрэлсүх: “Ажил хийдэг, асуудал шийддэг дарга нар танхимд хэрэгтэй”

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

У.Хүрэлсүхийн Засгийн газар аймаг, орон нутагт хийж хэрэгжүүлэх ажлаа тайлагнаж, мэдээлэл өглөө. Барилгын салбарт энэ онд бүтээн байгуулалт өрнөнө. Аймаг бүрт 60 айлын орон сууц барина, гурван тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Х.Баделхан сайд хэлж байна. Дутуу барьсан орон сууцнуудыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулахаар болж байгаа гээд орон нутагт барилгын салбарын ажил өрнөнө гэдэг мэдээлэл өглөө.

Эрчим хүчний салбарын хувьд Архангай, Баянхонгор, Завхан зэрэг 10 аймгийн  төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг БНСУ-ын “Экспорт импорт” банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Дэлхийн банкны төслийн хүрээнд бүтээн байгуулалт өрнөнө гэдгийг Ц.Даваасүрэн сайд хэллээ.

Аймгийн удирдлагууд орон нутагтаа хийж хэрэгжүүлэх ажлуудыг лавлаж, дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Эрүүл мэндийн салбараас аймгийн удирдлагууд томографийн аппарат болон дунд сургуульд эрүүл мэндийн боловсролын хичээл багтах зэрэг сэдвийг сонирхож байна. Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайд хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар ирэх 9-р сарын нэгнээс ЕБС-ийн хэмжээнд эрүүл мэндийн хичээл орох болсон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Харин томографийн аппаратын хувьд өндөр үнэ өртөгтэй учраас төсөвт суугаагүй, гэхдээ төсөв хүлээлгүй бүх шатанд шийдэхээр ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухайд аймгуудад эрүүл мэндийн тасгийн хэлбэрээр ажиллана гэлээ. Нэг эмч, нэг хяналтын байцаагчийн орон тоотой ажиллах юм байна.

Аймаг нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа Ерөнхий сайд хууль хэрэгжүүлж ажиллах учиртайг онцоллоо. Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгаж ажиллахыг санууллаа.

Эх сурвалж: TV5.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53179
1 эможи
keyboard_arrow_up