Хууль ч санаачлаагүй, ажлын хэсэгт ч ажиллаагүй гишүүд: Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү, ...

2018 оны 1 сарын 26

Arslan.mn

Гишүүдийн хуралдаанд оролцох үеийн идэвх, мөн хууль санаачилсан статистик, хууль боловсруулах үеийн гол чухал ажил хэрэгч уулзалтууд өрнөдөг ажлын хэсгүүдэд гишүүдийн орж ажилласан байдлыг танилцуулж байна. 

2017 оны хаврын чуулганы нэгдсэн мэдээллээс харахад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Н.Номтойбаяр зэрэг гишүүн чуулганы хугацаанд нэг ч удаа үг хэлж, асуулт асуугаагүй байна. 

2017 хаврын чуулганд нэг ч удаа үг хэлээгүй гишүүн:

  • Д.Мурат
  • Б.Наранхүү
  • Н.Номтойбаяр
  • Г.Солтан
  • А.Ундраа
  • Б.Чойжилсүрэн
  • Л.Энхболд үг хэлээгүй. 

Харин хаврын чуулганы үеэр асуулт асуугаагүй гишүүн:

  • С.Жавхлан
  • Ж.Мөнхбат
  • Б.Наранхүү
  • Н.Номтойбаяр
  • Д.Оюунхорол
  • Ш.Раднаасэд
  • Г.Солтан
  • Б.Чойжилсүрэн нар асуулт асуугаагүй байна. 

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах талаар Үндсэн хуулийн цэцэд хэсэг хуульч хандаад сар гаруй болж байна.

Хуульчид Б.Наранхүүг Үндсэн Хуульд заасан "Улсын Их Хурлын гишүүн ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж буйгаа тайлбарлаад байгаа.

Чуулганы хуралдаан тасалдагаараа тэргүүлсэн  Б.Наранхүү Төрийн байгуулалтын байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүн.

Гэвч тэрбээр эдгээр байнгын хороодын хуралдаанд  ганц л удаа суусан бөгөөд тэр нь Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх хуралдаан байсан юм.

Мөн Б.Наранхүү хаврын чуулганы 25 хуралдааны 21-д нь суугаагүй талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Өнгөрсөн оны хаврын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн 91 хувь нь хууль санаачлаагүй байна.

УИХ хууль тогтоох дээд байгууллага бөгөөд гишүүдийн үндсэн үүрэг нь хууль санаачлах, боловсруулах билээ. Гэвч нэг улирлын чуулганы мэдээнээс харахад энэ үүргээ долоон гишүүн л биелүүлжээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүдээс хаврын чуулганы хугацаанд О.Баасанхүү, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Х.Нямбаатар, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нар хууль санаачилсан. Харин эдгээр гишүүнээс бусад 69 гишүүн хаврын чуулганы хугацаанд огт хууль санаачлаагүй байгаа юм. 

УИХ-ын гишүүд зөвхөн хууль санаачлаад зогсохгүй, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх гээд бүхий л үе шатанд оролцох үүрэгтэй. Гэтэл УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү зэрэг 23 гишүүн хаврын чуулганы хугацаанд нэг ч хуулийн ажлын хэсэгт орж ажиллаагүй байна. 

IKON.MN

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
10
52927
19 эможи
keyboard_arrow_up