ГХЯ –НЫ “Дипломат сургалтын төв" цуврал сургалтууд зохион байгуулж байна

2014 оны 7 сарын 02

Дипломат сургалтын төв” 6 дугаар сарын 25 нд Монгол улсаас хилийн чанадад суугаа ДТГ-уудад томилогдон ажиллах дипломат ажилтнуудын гэр бүлд зориулан томилогдон очиж ажиллах ажил болоод ажиллах орчны талаар ойлголт өгч, дадлагажуулах зорилгоор сургалт зохион байгуулав.

Мөн  энэ  сарын 27 нд Монгол улсын гадаад бодлого, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүргийн хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ –ын төлөөлөгчид, дүүргийн нэгжийн удирдах болон гүйцэтгэх ажилтнуудад зориулан  дипломат үйл ажиллагаа ба гадаад бодлого, Монгол Улсын гадаад бодлогын нэгдсэн зохицуулалт,  мэдээлэлийн аюулгүй байдал, яриа хэлэлцээ явуулах ур чадвар, дипломат ажилтны ёс зүй, дипломат ёслол, ёслолын арга хэмжээ зохион байгуулахад анхаарах практик зарим асуудал зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа.

Эдгээр сургалтад Дипломат Академи, Гадаад бодлогын  нэгдсэн зохицуулалтын судалгааны төвийн удирдлага, ГХЯ-ны холбогдох газар нэгжийн ажилтнууд болон гадаад харилцааны салбарт олон жил ажилласан ахмад дипломатууд мэдээлэл хийж, харилцан ярилцав. 

Сургалтуудын талаарх санал асуулгын дүнд Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагаа, дипломат албаны онцлогийн талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ болсныг оролцогчид онцлон тэмдэглэсэн байна.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5270
0 эможи
keyboard_arrow_up