Өргөмжит консулын нээлтийн ажиллагаа болов

2014 оны 7 сарын 02

Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Белградын Анагаах ухааны их сургуулийн Ортопедын мэс засал, гэмтэл согог судлалын факультетын тэргүүн, тус их сургуулийн Клиникийн төвийн захирал, Сербийн гэмтлийн мэс заслын нэрт эмч, доктор, профессор Марко Бумбашеривеч-ийн Өргөмжит консулын нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Белград хотноо болов.

Өргөмжит консулын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Серби Улсад суугаа Элчин сайд Т.Ганди, Сербийн Гадаад харилцааны дэд сайд Драган Момцилович, ГХЯ-ны Ази, Австрали болон Номхон далайн газрын захирал Милисав Паич, Өргөмжит консул Марко Бумбашеривеч болон Сербийн төр, засгийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, спорт, аялал жуулчлал, бизнесийн салбарын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцов.

Нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Т.Ганди, Дэд сайд Драган Момцилович, Өргөмжит консул Марко Бумбашеривеч нар үг хэлж, Өргөмжит консулд шаардлагатай материалуудыг гардуулан түүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Доктор, профессор Марко Бумбашеривеч БНСербиУ-д ажиллах Монгол Улсын анхны Өргөмжит консул бөгөөд тэрээр Сербид ажиллаж, амьдарч, сурч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаас гадна Монгол-Сербийн хоорондын одоогийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсыг Сербид сурталчлан таниулах талаар ажиллах ба Сербийн төр, засгийн байгууллагаас түүний үйл ажиллагааг бүх талаар дэмжин туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Нээлтийн арга хэмжээний өмнө Элчин сайд Т.Ганди, Өргөмжит консул Марко Бумбашеривеч-тай уулзаж Сербийн тэтгэлэгээр сурах Монгол оюутны одоогийн тоог бууруулахгүй өсгөн нэмэгдүүлэх, 2014-2015 онд 2 тэтгэлэгт оюутан сургах асуудлыг эн тэргүүнд анхааран дэмжлэг үзүүлэн ажиллахыг түүнд хүсэлт болгов. Мөн Өргөмжит консулын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулах ЭСЯ-ны саналыг гардуулан өгч, Өргөмжит консултай хамтран ажиллах Ойлголцлын Протоколд гарын үсэг зурав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5262
0 эможи
keyboard_arrow_up