Монгол Улс Европын холбооны “Хар жагсаалт”-аас гарлаа

2018 оны 1 сарын 16

Европын холбооны зөвлөлөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт” буюу “Хар жагсаалт”-даа оруулах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Европын холбооны зөвлөл энэхүү жагсаалтад багтсан 17 улсаас наймыг нь жагсаалтаас гаргах шийдвэр гаргажээ. Татварын тогтолцоогоо өөрчилж, “Хар жагсаалт”-аас гарсан найман орны тоонд Монгол Улс орсон байна. Манай улсаас гадна Панам, БНСУ, Арабын нэгдсэн Эмират, Барбадос, Гренада, Макао, Тунис улс орж, жагсаалтаас хасагдсан байна. Бахрейн улсыг хасах асуудал яригдсан ч эцэст нь үлдээхээр шийджээ.

Ингэснээр “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д Америкийн Самоа, Бахрейн, Гуам, маршаллын арлууд, Намиби, Палау, Тринидад ба Табаго улсууд үлджээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52440
0 эможи
keyboard_arrow_up