ЗАНДРАЛЦАЖ, ШАНТААЖИЛСАН долоо хоног өнгөрөв

2018 оны 1 сарын 15

Arslan.mn

Шатахуун импортлогчид шар махтай нь хатаав

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн халуун сэдэв шатахууны үнэ тойрсон маргаан байлаа. Шийдэж чадаагүй. Шатахуун импортлогчид Засгийн газарт 260 тэрбум төгрөгийн татаас өг.  Өгвөл литр тутмаа 50 төгрөгөөр, өгөхгүй бол 300 төгрөгөөр нэмнэ гэж хэлсэн байдаг. Энэ асуудлаар ШӨХТГ, шатахуун импортлогчид хоорондоо бичиг цаас шидэлцсээр долоо хоног дуусгасан. Өөрөөр хэлбэл, засгийн газар үүн дээр тодорхой арга хэмжээ авч амжилгүй амралтын өдрүүдтэй золгосон. Харин баасан гаригаас эхлээд өнгөрсөн амралтын өдрүүдээр бүх төрлийн шатахууны олдоц ховордож, энд тэндгүй “ үүдээ барьсан “ ШТС-ууд бий болов. Ням гаригаас зарим ШТС өөрийн карттай хүнд тодороой хэмжээтэй олгож эхэлсэн. Мөн зарим компани нэмэгдсэн үнээр шатахуунаа борлуулж байсан юм. Юутай ч дугаар гээчийг мартсан монголчууд  амралтын хэдэн өдөрт Улаанбаатар хавийн ШТС –уудад хэрэлдэн хэрэлдэн дугаарлаж өнжлөө. Түүнчлэн шатахууны хомсдол тойрсон элдэв дуулиан шуугиан ихтэй байлаа. Тухайлбал, Санжийн Баярын Засгийн үед “Роснефть” Монголд  100 ШТС байгуулах санал гаргаж байсан. Гэтэл С.Баяр шатахуун импортлогчдын үгэнд орж, хөтлөгдөөд тэднийхийг оруулж ирээгүй. Тэгээгүй бол “Роснефть”-ийн шатахуунаар “хааж” байхгүй юу гээд л ярьж байна. Бас шатахуун импортлогчид голдуу МАН гаралтай хүмүүс байдаг. Ерөнхий сайд У. Хүрэлсүх тэдэнтэйгээ учраа олохгүй байна гэдэг хачирхалтай байна гэж бас яриадхав.Юутай ч долоо хоногийн эхний өдөр хамгийн хурцаар тавигдах асуудал шатахууны үнэ, нийлүүлэлт болж таарлаа.

Г. Баасан АТГ-аа дахин “Самардав”

АТГ-ын дэргэд дөрөв дөх Олон нийтийн зөвлөл ажиллаж байгаа юм. Дөрөв дөх зөвлөл 2017 оны намраас ажиллаж эхэлсэн байна. Энэ зөвлөлийн дарга нь Чөлөөт ахмамдын холбооны дарга байсан Г.Баасан дарга ажлаа авангуутаа АТ Г-ын дарга, ажилтнуудтай үзэлцэж эхлэсэн. АТГ-ын байранд оруулахгүй байна гэдэг байв. Харин өнгөрсөн долоо хоногт ноцтой гэмээр хэд хэдэн мэдэгдлий хийчихнэ лээ. Г. Баасан “... Төмөрзамын даргын хүүхдийн талаар, Төмөр замын зарим даргын тухай, зам тээврийн яамны зарим удирдлагын тухай ярьсан. Гэхдээ тэр мэдээлэл нь зөвхөн өөрт нь бий. Хэрэв АТГ руу оруулчихвал хав дарчихна.  Эсвэл аргалчихна” гэсэн юм. Хамгийн гол нь тэрээр АТГ-ындарга Х.Энхжаргалыг ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Харин АТГ-ын ажилтнууд  Г. Баасанг албаны нэр хүндэд халдсан гэж үздээд шүүхэд өгөхөөр болж байгаагаа мэдэгдсэн. Хуулийг нь харвал АТГ-ын Олон нийтийн зөвлөл уг нь АТГ-ыг ажлаа хийхэд нь нөлөөлөх хөндлөнгийн хүчин зүйлийг саармагжуулах, олон нийтэд мэдээлэх үүрэг чиглэлтэй ажээ.

Татвар нэмэгдсэн, тарах сануулга авав, Энэ УИХ

АН-ынхан өнгөрс өн долоо хоногийн дундуур УИХ –н дарга М. Энхболд, Ерөнхий сайд У. Хүрэлсүх нөрт албан шаардлага хүргүүлсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэв. Ан-ын дарга С. Эрдэнэ тэр үеэрээ “... МАН 2016 оны бүх шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө “Таны амьдралын үе шатны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө “  Таны амьдралыг үе шат бүрт зориулсан бодлогыг хэрэгжүүлэх , татвар нэмэхгүй шинэ төрлийн татвар бий болохгүй, цалин, тэтгэврийг нэмнэ” гэж тусгасан. Гэтэл амласан бүхнийхээ эсрэг ажиллаж ард  иргэдийг татварын дарамт инфляц, валют өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр туйлдуулах бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь ард түмнийг хууран мэхлэх арга замаар төрийн эрхийг хууль бусаар авсантай адилтгаж болох гэмт үйлдэл юм. Эрх баригчдын хагарал хуваагдал, албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцлийн хохирогч нь Монголын ард түмэн болох учиргүй” хэмээн үзсэн байна. Шаардлагад агаарын бохирдол, Үндсэн хуультай холбоотой хэд  хэдэн асуудлыг хөндсөнөөс гадна ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр нэмсэн татвараа эргэн харахыг сануулж, хариу өгөх хугацааг хоёр дугаар сарын нэгнээс өмнө байхаар тусгажээ. Энэ үеэр АН-ын дарга С. Эрдэнэ “Хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжиж, үндэсний хэмжээний жагсаал цуглаан байгуулна. Хариуцлагагүй УИХ-ыг тараана” гэлээ. МҮЭХ ч бас ийм байр суурьтай байгаа. Ер нь бол эрх баригчид Хувь хүний орлогын албан төтварыг 2-3 дахин нэмсэн байдаг. Энэ нь 1.5 с ая төгрөгөөс илүү гарсан цалинтай хүн байж болохгүй гэсэн төрийн бодлого хэрэгжлээ гэж харагдаж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг бас нэмсэн. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг хүчээр цомхотгол гэдэг юмруу түлхэж, улмаар хаалгаа барь л гэсэн үг. Шатахуун түлшний онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогчдын аманд орж, шантаажийг  биелүүлэн, ард түмний татварын мөнгөнөөс татаас өгч үнийг нь аргацаасаар ирсэн. энэ байдал өнөөдөр ч давтагдаж байгаа юм. Төр авах ёстой татвараа нэмэх гэхээр өөдөөс нь татаас нэхдэг горимыг ойлгоход бэрх. Зөвхөн дээр дурдсан татварын нэмэгдлийн хүрээнд хэчнээн янзын сөрөг үр дүн энэ улсад авчирах вэ гэдгийг эрх баригчид тооцоолсон эсэх нь тодорхойгүй. Мэдээж тийм тооцоо байхгүй. Тэгвэл ипотекийн юм уу, элдэв зээлд хамрагдах банкны шаардлага хангах хүнгүй болно. Татвар шимтгэлд дарамтлуулсан аж ахуйн нэгжүүд  дампуурахгүй гэвэл хоёр тайлан гаргах зэргээр орлого ашгаа “ оффшор” –дох хэрэгтэй болно. Манай хантай хамтардаг гадаадын хөрөнгө оруулагчид бизнесийн үйл ажиллагаа төлөвлөх боломжгүй болж байна.

Уул уурхайн сайд, дэд сайд хоёрын хэн нь зөв яриад байна вэ?

 Засгийн газар “зодоон”-той л байна. Эрх баригчид хэдийгээр “... Бид эвтэй байгаа” гэсэн ч болж буй үйл явдлууд тэднийг эв түнжингүй, хагралдсан  хэвээр байгаа гэдгийг харуулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбатыг чөлөөлсөн. У. Хүрэлсүхийн Засгийн газрын чөлөөлж байгаа юм. Гэтэл Д. Очирбат бол өнөөдрийн Төрийн нарийн бичгийн дарга нар дундаа арай “зантар” нь юм. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан. Хууль тогтоох байгууллагад бүтэн бөрвөн жил суусан хүн ганц яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг өлхөн хашна. Дээрээс түүнийг чөлөөлөхдөө ямар нэг хэрэг , хэрэг зөрчил яриагүй. Тэгэхээр Д. Очирбат  улс төрийн шалтгаанаар чөлөөгдлөө гэсэн үг.

Энэ үйл явдалтай зэрэгцээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар, дэд сайд Д. Загджав хоёрын зөрчил овоо том “овоо” болох янзтай болоод ирэв.

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав эхлээд “.. Манай уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Д. Сумъяабазар ажиллаж байгаа нь бидэнд байгаа давуу тал. Сайд маань санаачилгатай сайн ажиллаж, зарим журмын нөхөд нь дэмжиж УИХ-д  уул уурхайн лобби бүлэг байгуулж яадсан байгаа. Энд л хуулийн төслин асуудлыг тавьдаг юм уу гэж бодож байна.  “Оюутолгой” –гоос олж байгаа ашиг ард түмэнд харагдахгүй. Улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Өнгөрсөн богино хугацаанд гурван сая тонн зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ нь 1.2  тэрбум ам.доллар олсон гэсэн үг юм. Энэ бүхнээс Монголд наалдаад байгаа нэг ч зүйл алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж, манай улсын нэрийг ашиглаж 5.4 тэрбум ам.доллар босгосон. Үүнээс нэг тэрбум ам.долларыг Монголоос бусад хувьцаа эзэмшигчдэдээ бүгдэд нь тарааж өгсөн байгаа юм. Монгол улсын  34 хувийн хувьцаа эзэмшигчдийн зээлийн хүү нийлээд хоёр тэрбум орчим  ам.долларыг өгч болоогүй юм бэ.

 Нөгөө талаар  Засгийн газар, сайдын байр суурь биш Д. Сумъяабазар гэдэг хувь хүний бодлоор хэлэхэд “Оюутолгой компанид худалдаалагдаж ажиллаж байгаа маш олон хүн байдаг. Мэдээ мэдээлэл зөөдөг, засгийн газрын боловсруулсан материалыг аваачиж өгч, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг. Мэдээ мэдээлэл зөөдөг , засгийн газрын боловсруулсан материалыг аваачиж өгч, өөрсдийгөө худалддаг хүн олон. Ийм байдлаар олон жил явлаа. Улс орондоо өгөөжтэй зүйл ярихаар 2 талаас ширээний ард суух гэхэд наана нь оюутолгойтой холбоотой асуудлаар зориуд бужигнаан дэгдээдэг. Нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлдэг. Энэ мэт зүйл манай улсад их элбэг тохиолддог. Д.Загджавын өгсөн мэдээлэл тухайн хувь хүний л бодол. Ер нь цаашид Д.Загджав Монгол Улсын Засгийн газрын байр сууриас гажсан ийм зүйл ярьвал энэ хүнтэй хариуцлага тооцно  эдгээ албан ёсоор мэдэгдье” гэж ярьсан байдаг. Хэн нь зөв яриад байгааг бүү мэд. Зарим эх сурвалдж Д. Сумъяабазар, Д.Загджав хоёрын хоёулангийнх нь хувийн байр суурь. Үүнд Засгийн газар хамаагүй гэж байна. Гэхдээ Засгийн газрын нэлээд чухал яамны толгой хоёр “хуваагдсан” байна. Тэгэхээр Засаг дотор ийм зандраалцаан байна гэсэн үг юм.

 

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52367
0 эможи
keyboard_arrow_up