БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилж байна

2014 оны 7 сарын 01

БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна
БНЧУ-ын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна.
Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Доод танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр / 2014.07.01 / хүлээн авч уулзан, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Мөн ноён Петр Кинштетр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхана. Түүнчлэн төлөөлөгчид “Говь” ноолуурын үйлдвэр, “Гандантэгчинлэн” хийдэд зочилж, Үндэсний музей, Ваацлав Ираасек Skoda автомашины үзэсгэлэн үзэж сонирхох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5214
0 эможи
keyboard_arrow_up