УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулна

2018 оны 1 сарын 09

Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Arslan.mn

 Тэрбээр "Монгол Улс тавьсан өрөө барагдуулах бололцоогүй болжээ. Эдийн засаг гүн хямралд оржээ. Өртэй хүн өөдөлдөггүй учраас эдийн засаг өөдлөхгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Манай улс нийгэм, эдийн засгийн гүн хямралд орсон. Тиймээс Монголын Ногоон нам Шилжилтийн Засгийн газар байгуулах асуудал тавьж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудал тавьсан. УИХ тарахаар Шилжилтийн Засгийн газар улс орныг удирдана.

Шилжилтийн Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн хүчин, ТББ-ууд нэгдэж байж байгуулах ажлыг бид эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл Шилжилтийн Засгийн газар УИХ-ыг тараах ажлыг эхлүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуулинд засгийн эрх ард түмний гарт байна гэж заасан. Шилжилтийн Засгийн газрыг ард түмний төлөөлөлтэй байгуулна" гэв. 

Монголын  Ногоон намын зүгээс дүгнэлт хийж, мэдэгдэл гаргасан байна. Үүнийг намын Нарийн бичгийн дарга н.Болдхуяг уншиж танилцуулав.

Тэрбээр "Монгол Улс эдийн засаг, улс төрийн гүн хямралд орж, бүх ард түмнийг хамарсан ядууралтай нүүр тулж буй өнөө үед хот суурин газарт экологийн гамшиг газар авч, иргэн олон түмний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, тэдний амь насанд шууд заналхийлж буй бодит байдалд Монголын Ногоон нам дүгнэлт хийж, дараах мэдэгдлийг төр засаг, олон түмэн, сонгогч нарт хандан гаргаж байгаа болно.

Үүнд,

Нэгдүгээрт, Монгол УИХ нь сонгогч олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болсон гэж үзэн УИХ-ыг тараах арга хэмжээ зохион байгуулж, Шилжилтийн Засгийн газрыг байгуулах,

Хоёрдугаарт, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах, Засгийн газрыг байгуулах хүртэл төр засгийн бүх удирдлагыг шилжилтийн Засгийн газарт олгох,

Гуравдугаарт, Нийслэлийн удирдлагыг Улаанбаатар хотод тулгараад буй экологийн гамшгийг зогсоох хүсэл эрмэлзэлгүй, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож, удирдлагыг Шилжилтийн Засгийн газарт давхар хариуцуулах зэрэг алхмуудыг олон нийт, улс төрийн нам, нийгмийн баримжаатай ТББ-ууд болон иргэдийн идэвхийг өрнүүлэн зохион байгуулах болно" гэв. 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52080
0 эможи
keyboard_arrow_up