LIVE: Г.Баасан: АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж
Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа.
АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "Бид авлигыг таслан зогсоох зарчим баримтлан ажиллаж байгаа. Манай олон нийтийн зөвлөл өнгөрсөн хугацаанд 4 удаа хурал хийсэн. Өнгөрсөн хугацаанд бид хууль хяналтын байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа. УИХ, Ерөнхийлөгчид авлигын эсрэг зөвлөмж хүргүүлсэн.
102 иргэн ОНЗ-ийн төлөөлөлтэй биечлэн уулзсан.
Бид 2018 оныг гэрч, хохирогч, мэдээлэгч, шүгэл үлээгч нарыг хамгаалах жил болгон зарласан. Олон нийтийн зөвлөлд ирүүлсэн иргэдийн саналаас АТГ-т 43 гомдол оруулсан. Үүнээс гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэслэн шийдвэрлэсэн гурван хэрэг байгаа.
УБТЗ-ын гурван ажилтныг ажлаас нь халсан зэрэг хэрэг юм. Бүрэн шийдэгдээгүй 15 хэрэг байна. Өмнө нь АТГ-т асуудлаа тавиад хариу авчихсан байсан 5 гомдол байсан.
Азийн сангийн 2016 оны судалгаагаар нэр хаяггүй АТГ-т гомдол хүсэлт гаргах хүсэлтэй гэдэг асуултад иргэдийг 70 хувь нь тийм гэсэн хариулт өгсөн байна. Тэгэхээр иргэдийн дийлэнх нь авлигын эсрэг гомдол гаргахдаа нэр хаягаа тавихыг хүсэхгүй байгаа юм.
АТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлыг устгаж байна. Гомдол гаргасан иргэдийг албан тушаалтанд нь ховлодог.
АТГ авлигагүй нийгмийн төлөө хамтдаа гээд үүдэн дээрээ биччихсэн. АТГ-ын ажлыг олон хүний нүд хараагаар сайн хянахгүй бол болохоо байчихаж.
Х.Энхжаргал дарга бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдын дотны найз. 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд АТГ-ын дарга Х.Энхжаргал саад болдог уу? гэвэл үгүйсгэхгүй" гэлээ.
Arslan.mnШУУД: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс "АТГ-н дарга 60 тэрбумыг хаацайлснаар төсвөөр шагнуулав" сэдэвт хэвлэлийн хурал БОЛЖ БАЙНА
Posted by АРСЛАН.мн Arslan mn on Monday, January 8, 2018
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|