Ерөнхийлөгч утааны асуудлаар УИХ-ыг тараах эрхгүй
УИХ- чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар хэлэлцэж, УИХ-ын тогтоолын төсөл баталсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х. Баттулга үг хэлсэн бөгөөд хамгийн анхаарал татсан нь утааны асуудлыг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах тухай байлаа. Тодруулбал Ерөнхийлөгч “Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол Цагаан сар болон Цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. УИХ тараах талаар санаачилгатай ажиллахаас өөр арга алга” гэсэн юм.
Үндсэн хуульд Ерөнхийлөгч парламентыг тараах хоёр үндэслэлийг тусгасан байна. Нэг нь парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл УИХ-н даргатай зөвшилцөж, санал оруулах эрхтэй бөгөөд үүнийг УИХ-аар хэлэлцэж дэмжвэл парламент тарахаар хуульчилжээ. Хоёр дахь нь УИХ-ын даргатай зөвшилцөж, санал оруулах эрхтэй бөгөөд үүнийг УИХ-д Ерөнхий сайдыг томилох санал өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах боломжтой юм байна. Тодруулбал, Үндсэн хуулийн 22.2т “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно... Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их хуралд өргөн мэдүүлснээс хойш 45 хоногын дотор Улсын Их хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана” гэжээ. Тэгэхээр Ерөнхийлөгч утааны асуудлаар УИХ-ыг тараах эрх зүйн боломж харагдахгүй байна.
Харин УИХ-ыг хоёр үндэслэлээр тараах эрх Ерөнхийлөгчид байдаг бол Ерөнхийлөгчийг ч мөн хоёр үндэслэлээр огцруулах эрх УИХ-д байдаг юм байна. Тухайлбал, Үндсэн хуулийн 35.2-т “Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтйг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заажээ. Мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.1-т “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж,Улсын Их Хуралд өргөдөл гаргасан бөгөөд уг хүсэлтйг ёсоор болгосон” бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгах юм байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан
|