О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар цэцэд хандана гэв

2017 оны 12 сарын 25

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын клубийн тэргүүн А.Гантөмөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Хос дэнс” ТББ-ын клубийн тэргүүн А.Гантөмөр “Өмнө нь манай байгууллага үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдыг эгүүлэн татах асуудлаар 13 удаа хүсэлт гаргаж байсан. Эдгээрийн нэгэн адил тодорхой хууль тогтоомжууд зөрчигдөж байгаа учраас О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөж байгаа юм” гэж тодотголоо.

Тэрээр “Манай клубийн зүгээс О.Баасанхүү гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байгаа. Үндэслэл нь, УИХ-ын тухай хуулинд заасан гишүүнийхээ нэр хүндийг  хувийн зорилготоо ашиглахыг хориглодог. Гэтэл О.Баасанхүү гишүүн Төрийн ордонд амралтын өдрөөр МАХН-ын хууль бус Их чуулганыг зохион байгуулсан. Төрийн ордонд онцгой хурал зөвлөгөөнүүдийг зохион байгуулдаг. Гэтэл хувь гишүүн өөрийн зохион байгуулж буй чуулганыг зохион байгуулсан нь буруу. Гол нь О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан чуулган нь  тухайн намаас гараагүй, албан бус шийдвэр байсан.

Дараачийн үндэслэл нь,О.Баасанхүү гишүүн уг чуулганыг зохион байгуулахдаа 150 сая төгрөгийг хандивын шугамаар босгосон гэж тайлбарласан байгаа. Гэтэл улс төрийн намын тухай хуулинд иргэн 1 сая хүртэлх төгрөгийг иргэн хандивлах эрхтэй гэж зааж өгсөн байдаг. Тэрээр хандивлагчаа ил зарлах боломжгүй гэж мэдэгдсэн хэдий ч албан байгууллага хандив өгсөн гэж тодотгохгүй байгаа юм. Энэ нь  улс төрийн намын тухай хуулийг зөрчиж, нэг иргэнээс их хэмжээний хандив авсан гэх хардлага үүсгэж байна. Хандивын асуудлаар бид АТГ-д шалгуулах хүсэлт гаргасан байгаа.

Их чуулганаас О.Баасанхүү гишүүн өөрийгөө намын даргаар сонгуулсан нь хувийн эрх ашигтаа нийцүүлэн зохион байгуулсан гэх үндэслэл бий болж байна. Тиймээс бид АТГ, Үндсэн хуулийн цэцэд давхар хандан ажиллаж байна. Бид хуулийн байгууллагад хандахаасаа өмнө О.Баасанхүү гишүүнтэй өөртэй нь уулзаж, зөрчигдөж буй хуулийн заалтуудаар санал солилцох хүсэлт тавьсан” гэв.

Arslan.mn

-О.Баасанхүү гишүүн МАХН-ын даргаар бүртгүүлэх асуудлаар Улсын дээд шүүхэд хандчихсан байгаа. Ийм үед эгүүлэн татах асуудал хөндөх тань өөрөө улс төрийн зорилготой биш үү?

-Бид бүхэн зөвхөн хуулийн зөрчилтэй асуудлаар нь ярилцаж байгаа. Тодорхой хуулиудын заалтыг яг барьж, үндэслэлүүдээ гаргаж ирсэн. Хуулийн заалтуудыг бид ямар нэгэн байдлаар буруу тайлбарлаагүй, мушгин гуйвуулаагүй гэдгээ хэлмээр байна. Мөн бид МАХН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлыг огт хөндөн ярихгүй байгаа.

Гэрэл зургийг: MPA.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51496
0 эможи
keyboard_arrow_up