Төрийн албан хаагчид хөрөнгө, орлогоо 100 хувь мэдүүлжээ
2014 оны 2 сарын 25
Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстой. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн 9 дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 31 агентлаг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн болон төсөвт байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 100 хувь хуулийн хугацаанд хөрөнгө, орлогоо мэдүүлжээ.
Нийт 2702 албан хаагч мэдүүлгээ цахим болон цаасаар гаргаж өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
512
0 эможи