БНСУ-д суух Элчинд нэр дэвшиж буй Б.Хурцын асуудлыг УИХ-ын чуулганаар ХААЛТТАЙ хэлэлцэж эхэллээ
2017 оны 12 сарын 15
УИХ-ын чуулганаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Төрийн ордонд хоёр гишүүн нээлттэй хэлэлцүүлэг хийж байна.
Томилогдох гэж байгаа хүний хуучин ажилтай холбоотой хариулах ёсгүй зүйлийг хариулах, асуух ёсгүй зүйлийг асуух учраас хурлыг хаалттай хэлэлцэх саналыг гаргаж байна" гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Байнгын хороон дээр бас би хаалттай явуулах санал гаргасан. О.Баасанхүү гишүүний саналыг дэмжих нь зүйтэй" гэсэн горимын санал гаргалаа.
Хаалттай горимд шилжүүлэхийг 69 хувь нь дэмжсэн тул хаалттай хэлэлцэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
51171
2 эможи