Улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдлийн төлбөрийг иргэд төлсөөр байх уу

2017 оны 12 сарын 14

Хүн өөрт байхгүй зүйлээ л хамгийн их мөрөөдөж, ярьдаг гэдэг. Тэгвэл манай улстөрчдийн хамгийн их ярьдаг зүйл нь хариуцлага. Бидний ажил, амьдрал, улс орны хөгжил дэвшил, урагшлах замд юу саад болж байна вэ гэвэл хамгийн түрүүнд хариуцлагагүй байдал гэж хариулах нь олон. Хариуцлагатай байх, хариуцлагын тогтолцоог чангатгах тухай байнга ярьдаг хэрнээ нөгөө хүсэж мөрөөдөөд байдаг зүйлийг өөрөөс нь нэхэхээр бултаж, зугтахыг хичээцгээнэ. Түүнийх нь үр дүнд хариуцлага гээчийн тухай өдий олон жил ярьсан хэрнээ хийсэн үйлдэл, хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг хүн, хүлээлгэдэг механизмын аль нь ч өнөө хэр төрд байхгүй хэвээр.

Уг нь бол Монголын улс төр, эдийн засаг, нийгэмд нүүрлээд буй тулгамдсан олон асуудлыг бид хөрөнгө зарж, өр тавихгүйгээр шийдэж чадах ганц арга нь төрд хариуцлагын тогтолцоо бий болгох, албан тушаалтнуудад түүнийгээ ухамсарлах сэтгэлээ суулгах байх. Гэхдээ хариуцлагын тухай хамгийн их ярьдаг улстөрчид өөрсдөө тийм байхыг, үүнийг зохицуулах хуультай болохыг хүсдэггүй нь гачлантай.

Өнгөрсөн жилүүдэд улстөрчдөд, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэд хэдэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцээд нэг нь ч батлагдаагүй нь үүний баталгаа. Тухайлбал, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай төслийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилж, 2015 оны нэгдүгээр сард өргөн барьсан ч УИХ хэлэлцэлгүй, хав дарсан учраас буцаан авч, засаж боловсруулаад дахин өргөн барьсан. Гэвч УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах гэх мэтийн анхаарал татсан заалтуудтай уг төсөл хууль болж амжаагүй замхарсан юм. Иймэрхүү утга агуулгатай өөр төслүүд ч байсан. Тэд бүгд УИХ-ын босгыг давж чадаагүй.

Хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй улстөрчдийн олон нийтэд таалагдах, өрсөлдөгчөө муухай харагдуулах гэсэн ядмагхан зорилготой, бодлогогүй мэдэгдлүүд улс оронд, иргэдэд гай болж, хохирол учруулсан нь цөөнгүй. Шинэ парламент бүрдсэнээс хойших жил гаруйн хугацаанд улсын эдийн засаг, иргэдийн амьдралд шууд нөлөөлөхүйц мэдэгдэл хийж, төрийн өндөр албан тушаалыг өчүүхэн зорилгынхоо төлөө ашигласан зарим тохиолдлыг эргэн сануулъя.

Жишээ 1. Б.Чойжилсүрэн Сангийн сайдын албыг авангуутаа “Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй унасан. 2012 онд 17.3 хувиар өссөн эдийн засаг энэ оны эцэст 1.3 хувьтай гарахаар байна. Улс олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг өрөндөө төлж, үлдсэн нэг төгрөгөөр нь бусад бүх зардлаа санхүүжүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дархан хил, аюулгүй байдлыг хамгаалдаг цэрэг эрсээс эхлээд, хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортыг хөгжүүлж байдаг нийгмийн салбарт ажиллагсдын цалин хөлс, үйлчилгээний урсгал зардлуудыг ч санхүүжүүлэх боломжгүй болжээ. Улсын төсөв, эдийн засаг, санхүүгийн байдал ийнхүү гүн хямралд ороод байна” хэмээн мэдэгдсэн.

Хэдийгээр улс орны эдийн засаг сайнгүй байгаа нь үнэн ч бодит байдлыг хэт дэвэргэж, өмнөх эрх баригчдыг харлуулахад бүх хүчээ шавхсан энэ мэдэгдлийн дараа дэлхийн зах зээлд Монголын Засгийн газрын бондын үнэ огцом унасан юм.

УИХ-ын сонгуульд нэг нам үнэмлэхүй ялалт байгуулснаар улс төрийн нөхцөл байдал тогтворжино хэмээн итгэж байсан хөрөнгө оруулагчид шийдвэрээ дахин нягталж, эрсдэлээс сэргийлэхийн тулд Монгол руу чиглэсэн алхаагаа сааруулахаас аргагүй болсон. Өмнөх Засгийн газрын хийсэн бүхнийг буруутгах зорилгодоо хэт автсан Сангийн сайдын мэдэгдэл Монгол Улсад багагүй хохирол учруулсан ч түүнтэй хэн ч хариуцлага яриагүй.

Жишээ 2. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийхдээ “Төвбанк гадаад валютын цэвэр нөөцгүй болсон. Өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын цэвэр нөөцтэй мэт харагдаж байгаа ч энэ бол нэг сарын өмнөх статистик мэдээлэл.

Үргэлжлэлийг эндээс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51099
0 эможи
keyboard_arrow_up