УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан газар нутгаа ухахгүй байхын төлөө уриаллаа

2017 оны 12 сарын 11

 

Монгол Улсын аялал жуулчлалын бүс нутаг Хөвсгөл аймгийг хөгжүүлэх стартеги төлөвлөлт бол гадна дотны жуулчдыг татах. Түүнээс бус энэ бүс нутагт алт ухах, ямар нэг уул уурхайн олборлолт явуулна гэсэн ойлголт үгүй гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эртнээс хэлж байсныг түмэн олон сайн санах байх.

            Гэтэл тус аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийнхаа төсөв хэлэлцэх хурлын үеэр ирэх 2018 онд алтны хайгуул хийх шийдвэр гаргасан нь олны бухимдлыг хүргээд байна. Тэр ч бүү хэл ус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн сонорт хүрч тус аймгаас сонгогдсон УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд эсэргүүцлээ илэрхийлж албан тоотыг холбогдох газруудад хүргүүлжээ. Ус нутгаа ухахгүй, аялал жуулчлалын бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний эсрэг ажиллагаа хийсэн Засаг даргад ямар нэгэн арга хэмжээ авахад нөлөөлөх эрх ч УИХ-ын дэд даргын хувиар Л.Энх-Амгалан гишүүнд бий.  Тиймдээ ч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ тухайд мэдэгдэлд дурдахдаа

“Төрж өссөн нутагтаа уул уурхайн техник оруулж, байгаль дэлхийгээ сэндийчэх атгаг сэтгэл, өвөг дээдсийнхээ ариун газрыг хөндөх мулгуу бодол надад алга. Нутгаасаа ширхэг хадаас хувьдаа зориулахгүй, Нутагтаа наалдчих хөрөнгө оруулалт юу байна тэр бүхнийг татахын төлөө зүтгэж ирснийг нутгийн олон минь гадарлах байх. Миний бие хөвсгөлчүүдийн улстөржилгүй нэг тийшээ харах ганц бодлого бол уул уурхайгаар бус аялал жуулчлал, мал аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд түшиглэн хөгжих гэж төсөөлдөг. Би өөрөө ч энэ байр суурийг хатуу баримтлан, үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна. 2011, 2013 онд Хөвсгөл аймгийн ИТХ-тай хамтран Хөвсгөл аймгийн 50 дугаар өргөргөөс хойших газар нутагт хайгуулын болон олборлохыг хориглосон тогтоол гаргаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Хөвсгөл далайн эзэд ТББ-тай хамтран Бүрэнхааны фосфоритийн ордыг ашиглах лиценз бүхий компанийн үйл ажиллагааг шүүхээр зогсоох, Хөвсгөл нуур, ойн сангаа хамгаалах чиглэлээр олон ажил эхлүүлсэн. Үр дүнгээ ч өгч байна. Хөвсгөл аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөв хэлэлцэхдээ “50 дугаар өргөргөөс урагш талбайд геологи хайгуулын судалгаа хийнэ” гэж тусгасныг надтай холбож, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацаж байгаад харамсаж байна” хэмээн мэдэгджээ.

Мэдээжийн хэрэг уул уурхайн чиглэлд, тэр тусмаа нутаг зүгт газар усаа сэндийлэх ямар нэг бодлоос ангид байдаг, энэ тухайд эсэргүүцэж явдаг гишүүний хувьд ийм байр суурийг илэрхийлэх зөв зүйтэй хэрэг. Тийм ч учраас Л.Энх-Амгалан дарга үүний эсрэг ямар нэгэн шийдвэртэй алхам хийнэ гэдэгт хөвсгөлчүүд найдаж байна. Тиймээс Л.Энх-Амгалан хэлэхдээ “Аймаг орон нутаг дотроо үл ойлголцох байдлыг үүсгэж, эх нутгаа гэсэн иргэдийнхээ бухимдлыг ашиглан улстөртэй хутгах хорон санаа хол явахгүй гэдгийг зарим улс төрийн намыг аймагт төлөөлж байгаа хүмүүс, мөнгөөр гүтгэлэг тарааж буй хэвлэлийн нэр барьсан зарим нэгэнд хариуцлагатай мэдэгдье” хэмээн хатуухан байр сууриа илэхийлсэн.

Үүний зэрэгцээ Хууль тогтоох дээд байгууллагад хөвсгөлчүүдийг төлөөлдөг хүний хувиар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн нарт хандаж,хугацаатай албан бичиг хүргүүлсэн нь цаг үеэ олсон хэрэг. Ямартай ч хариуцлагын тогтолцоо өндөрсөж, үүнийг сахиулдаг түшээд цөөнгүй байгаа нь хөвсгөлчүүдийн хувьд найдаж болох ганцхан зүйл. Тиймдээ ч тэрбээр “цаашид Хөвсгөл аймагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл олгуулахгүй байх, одоо байгаа зөвшөөрөл, лиценз эзэмшдэг компани, хувь хүн, байгууллагын судалгааг ил тод болгох, ИТХ-аас гардаг ашигт малтмалтай холбоотой тогтоол шийдвэрт хяналт тавьж, цуцлуулах талаар чиглэл өглөө” хэмээжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50960
0 эможи
keyboard_arrow_up