Б.Хурцын асуудлаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан /2017.11.06/-аар Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 20-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэж, энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн байна.

Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд гишүүдийн саналыг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд нэмж тусган Улсын Их Хурлын даргад танилцуулахаар тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50790
0 эможи
keyboard_arrow_up