ФОТО: Оффшор бүсээс хөрөнгө татахад олон улсын байгууллагуудтай хамтрах нь үр дүнтэй

2017 оны 11 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “ОФФШОР БҮСЭД БАЙРШСАН МӨНГӨН ХӨРӨНГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ  БОЛОМЖУУД” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Arslan.mn

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Оффшор бүс ашиглан татвараас зайлсхийх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын Массачусетс мужийн Зүүн хойд их сургуулийн Криминалоги ба эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн хуулийн профессор Никос Пассас “Санхүүгийн гэмт хэргийн эсрэг Олон улсын стандартууд ба  тэдгээрийн Монгол дахь нөлөө” сэдвээр илтгэл тавьсан бол Швейцарийн Авилга ба зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын ерөнхийлөгч, доктор Николас Жианнакопулос “Оффшор хөрөнгө ба Монголын эдийн засагт түүнийг буцаан авчрах боломжууд” сэдвээр лекц уншлаа.

Arslan.mn

Нордийстэрн их сургуулийн Криминологи болон эрүүгийн хуулийн профессор Никос Пассас "Монголын Засгийн газар оффшороос хөрөнгө татах асуудалд хамтран ажиллах ихээхэн сонирхолтой байгаа нь анзаарагдлаа.

Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хүртэл өөрсдийн оролцоог бий болгож байгаа нь цаашид үр дүнд хүрнэ гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна.

Мөнгөө хаана нуусан бэ гэдгийг тодорхойлох нь чухал. Олон давхаргаар дамжиж хийгддэг учраас үүнийг тодорхойлох хэцүү. Оффшор хөрөнгийг буцааж авчрах асуудал дээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах нь үр дүнтэй" гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50148
0 эможи
keyboard_arrow_up