Г.Доржзодов: Д.Хаянхярваа ах аа, таны тухай цааш ярих уу, яах уу
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын тухай 60 тэрбумын алдарт хэргийг анх гаргаж ирсэн Г.Доржзодов гэгч этгээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай нэгэн үе халаас нэгтэй, мөр зэрэгцэж явжээ. Тэрбээр Д.Хаянхярвааг УИХ-ын сонгуульд нэр дэвших үед ерөнхий менежерээр нь ажиллаж байсан бөгөөд түүнээс хэдэн төгрөг яаж авснаа олон нийтийн сүлжээнд дэлгэж байсан удаатай.
Энэ тухай Г.Доржзодов ийнхүү жиргэжээ. Тэрбээр твиттэрт citizen d. нэрээр жиргэдэг бөгөөд “Би МАН Д.Хаянхярвааг 2008 онд УИХ-ын гишүүн болгов.” гэжээ. Эндээс харахад Г.Доржзодов Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн болоход том тус хүргэсэн төдийгүй гол үүрэг гүйцэтгэсэн байх нь. Тэд маш ойр дотно байсан нь тодорхой.
УИХ-ын гишүүн болгосон гэж бардам хэлснийг бодоход Д.Хаянхярвааг Дархан-Уулын сонгогчид биш Г.Доржзодов “сонгосон” бололтой. Тэр одоо үүнийгээ “хурц стайл”-аар гэнэт сануулж хуйвалдаж явсан найзаасаа “Цаашаа ярих уу, яах уу” гэж асуусан байна. Яриулах уу, яах уу Д.Хаянхярваа гишүүн ээ.