Турк Улсын Үндэсний их хурлын даргын гэргий "Өнөр бүл" төвд зочиллоо

2014 оны 6 сарын 25

Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын урилгаар 6 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд Бүгд найрамдах Турк Улсын Үндэсний Их хурлын дарга ноён Жемил Чичек гэргийнхээ хамт Монгол улсад айлчлал хийж байгаа юм.

Тус айлчлалын хүрээнд ноён Жемил Чичекийн гэргий, хатагтай Гүлтен Чичек Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвд өнөөдөр зочилж, “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийн амьдардаг дотуур байр, хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдийн бяцхан тоглолтыг сонирхлоо.  

Хатагтай Гүлтен Чичек хэлэхдээ "Турк улсын хувьд бүтэн өнчин хүүхдүүдийг залуу гэр бүлүүд дэмждэг. Харин эдгээр залуу гэр бүлүүд нэгдсэн нэг  клубтэй бөгөөд манай улсыг дээрх клубт нэгдэх"-ийг хүслээ. Хатагтай Гүлтен Чичек Монгол Улсад ирэх боломж олдвол Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвөөр дахин зочлохоо онцлон тэмдэглэж хэлсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4902
0 эможи
keyboard_arrow_up