Дээд шүүх 14.00 цагаас мэдээлэл хийнэ
2014 оны 2 сарын 24
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан хэргийг шүүх хурал таван өдөр үргэлжилж, хоёрдугаар сарын 21-нд өндөрлөсөн билээ.
Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр Улсын Дээд шүүхийн байранд 14.00 цагаас мэдээлэл хийхээр болсон байна.
Анхан шатны шүүхээс Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулаад байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
490
0 эможи