Б.Хурцыг чөлөөлж, Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томиллоо
2017 оны 11 сарын 01
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын Ерөнхий дарга Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд Тагнуулын Ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томилсон байна.
Д.Гэрэл нь 2012-2013 онд Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.
Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
48894
1 эможи