Төсвийн байнгын хороо 4 цаг ирцээ бүрдэхийг хүлээж байна
2017 оны 11 сарын 01
Төсвийн байнгын хороо өнөөдөр 12.00 цагт хуралдахаар товлосон. Гэтэл одоог хүртэл ирц бүрдэхгүй байгаа учраас байнгын хорооны хуралдаан эхлээгүй байна.
Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэх юм. Төсвийн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдэж, дээрх асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргавал чуулганы хуралдааныг зарлах товтой байгаа билээ. Ерөнхийлөгчийн хориг дээр одоог хүртэл МАН нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй байгаа бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48880
0 эможи