З.Энхболдын хэлээд байгаа 30 гэр бүлийнхэн эд мөн үү?
Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсан.
Энэ хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр тайлбарлахдаа “…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа. Эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа” гэж танилцуулсан.
Тэгвэл Монгол Улсад хамгийн олон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах хүмүүс байдаг ажээ.
/Зураг дээр дарж томоор харах боломжтой/