Ц.Нямдорж: Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино
Хууль зүй, Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ТЕГ-ын мэдэгдэлд хариу тайлбар хийлээ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
"Миний хүү Анхбаярын нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон.
Дорлигжав, Н.Алтанхуяг хоёр надад ямар ч хамаагүй. Ер нь бол Хурц их сандарч байна. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай.
Хурцыг би Ж.Эрдэнэбат дээр энэ намайг тагнаад байна гэж дагуулж орсон.
Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино.
Хурц өнөөдөр өөрийгөө юу хийдэг хүн бэ гэдгээ илчилчихлээ. Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан.
Би ямар ч хамгаалалт авахгүй. Хэрвээ хамгаалалт авна гэж айж байсан бол энэ ажлыг эхлүүлэхгүй байсан. Өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ" гэлээ.