О.Баасанхүү: “Засгийн газар бүрдүүлэх гэж орж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй“

2017 оны 10 сарын 13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.  

Arslan.mn

Тэрбээр “Монгол Улсад шүүх, хууль тогтоох гэсэн хоёр засаглал байна. Гүйцэтгэх засаглал байхгүй болсон. Гүйцэтгэх засаглалыг УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ гүйцэтгэх бололцоогүй боллоо. Бүх гишүүдийг давхар албан тушаалтай болгож байгаа нь гэмт хэрэг.

Бид сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн биднийг өөрийгөө төлөөлж УИХ дээр орж, гүйцэтгэх засаглалын хүмүүсийг томилж, шахаж шаардаад яв гэсэн болохоос биш өөрөө өөрийгөө томил гэж явуулаагүй. Одоо 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна. “Би сайд болъё” гэж гуйгаад, өөрөө өөрийгөө кнопдох хүмүүс ич” гэв.

Arslan.mn

Мөн тэрбээр "Би ТЕГ, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж албан бичиг явуулна. Манай 76 гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Оффшор бүсэд хөрөнгө оруулалт хийж, тэр орных нь иргэншлийг авчихдаг. Хоёр иргэншлийг хүлээн зөвшөөрдөг улсууд байна. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, олон нийтэд зарла. Монгол Улсын иргэн л УИХ-ын гишүүн байх ёстой.

Засгийн газар бүрдүүлэх гэж орж ирж буй хүмүүс бүгд ашиг сонирхлын зөрчилтэй. АТГ яагаад ашиг сонирхлын зөрчилгүй гэж гаргасныг гайхаж байна. Жишээ нь Ц.Нямдорж гуай Хууль зүйн сайд гурван удаа хийсэн. Тэглээ гээд хууль тогтоомж сайжраад, хулгайчууд нь алга болоод, оффшор бүсэд эд хөрөнгөө өгөөгүй юм байхгүй. Харин ч бүр цэцэглэсэн. Аргаа бараад бид 2008 онд жагсаал цуглаан хийгээ биздээ.

Хуучин хүмүүсээс юу ч гарахгүй. Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарыг та нар мэдэж байгаа байх. Энд сайд хийчих олигтой мэргэжлийн хүн алга. МАН-ыг би мэдэж байна. Гадаад дотоодод явсан, эрдэмтэй залуу сэхээтнүүд байхад заавал энэ хэдийгээ тавьж байгаа нь огцормооргүй 2020 он хүрмээр байна гэсэн нөхцөл байдал юм. Дараа нь дэд сайд, ТНБД-ыг дараагийн хүмүүсийн санал болгосноор тавих юм байна. Ингээд дөчин хэдүүлээ нийлээд Засгийн газрыг бүхэлд нь монополчлох явуулга хийж байна" гэв. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48125
0 эможи
keyboard_arrow_up