УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, нэг хүн нас баржээ
Өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг Түлүүгийн давааны орчим, "Дондогийн булаг" гэдэг газар автын онц ноцтой осол гарчээ. Ослын улмаас мотоциклтой зорчиж явсан иргэн Ч “Мерседес Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд мөргүүлж нас барсан мэдээлэл өнөөдөр цацагдсан билээ.
Тэгвэл осол гаргасан гэх автомашинд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр зорчин явсан бөгөөд тэрбээр өнөөдөр Төрийн ордонд энэхүү харамсалтай ослын талаар мэдээлэл хийлээ.
Тухайн үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр орон нутагт томилолттой явж байсан бөгөөд түүний зорчин явсан машиныг эсрэг урсгалаас ирж явсан мотоцикльтой иргэн мөргөж осолджээ. Үүний дараа ослоор гэмтсэн хүнд яаралтай тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн гэдгээ тэрбээр хэлэв. Үүнээс гадна ослын газар байлцсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн аж. Энэ ослын талаар холбогдох хууль хяналтын байгууллагаас дүгнэлт гаргана гэдгийг тэрбээр онцлов.
Хохироргчийг эмнэлэгт хүргэж өгч яаралтай тусламж үзүүлсэн хэдий ч Булган аймгийн эмнэлэгийн тоног төхөөрөмж муу байснаас онош зөв тогтоогдолгүй эмчилгээ удааширснаар ийм харамсалтай хэрэг болсон гэж Н.Номтойбаяр хэллээ.