Засгийн газрын гадаад, дотоод өр 19.8 их наяд буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

-ын намрын ээлжит чуулганыг нээж -ын дарга М.Энхболд үг хэллээ. Чуулганы үйл ажиллагааг нээж -ын дарга М.Энхболд үг хэллээ. Тэрбээр энэ үеэр хэлсэн үгэндээ, “Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай гарлаа. Цаашид энэхүү өсөлт нэмэгдэх хандлагатай байна.

Үүнийг үндэслэн Монголбанкны Бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Эдгээр нь гадаад дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа үнэлэлт дүгнэлт юм. УИХ нь 2018 оны төсөв, мөнгөний бодлогыг батлахдаа өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн төсөв мөнгөний бодлогоо тогтвортой хадгалан, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санжүүжилтийн хөтөлбөрийг тууштай дэмжих болно.

УИХ-ын ээлжит бус чуулганаар  огцорсон ч эрх баригч намаас сонгуулийн үеэр өгсөн амлалт, дэвшүүлсэн бодлого хөтөлбөр хэвээр байгаа. Тиймээс төрийн бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  огцорсон ч төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр ойлгомжгүй, төрийн байгууллагын сахилга хариуцлага суларч аж ахуй нэгж иргэдийг чирэгдүүлэх явдал хэрхэвч байж таарахгүй.

Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө шийдвэрлэхүйц хүндрэл бэрхшээл, сорилт их байна. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй. 2017 оны 8 дугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад дотоод өр 19.8 их наяд буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын болон Монгол Улсын өмнө тулгарч буй томоохон сорилт юм.

9abcaad34d150c79286ecff105df2405a1221bd4-300x169 Засгийн газрын гадаад, дотоод өр 19.8 их наяд буюу ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байна

Бондын төлбөрийг төлөхдөө гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж, дахин санхүүжүүлэх нь удаан явахгүй арга зам юм. Тиймээс Засгийн газрын өрийн удирдлагын стратегийг шинэчлэн тодорхойлж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж хуримтлал үүсгэн, бий болгосон хуримтлалаа өрөө дарахад анхаарах шаардлагатай. Мөн эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, түүхий эдийн үнээс хэт хамааралтай байдаг эмзэг байдлыг бууруулах ёстой. Иймд хагас жил тутамд хуульд заасны дагуу Засгийн газрын гишүүдийн тайланг холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж байхаар боллоо” гэв. Одоо УИХ дахь намуудын бүлэг хуралдах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47637
0 эможи
keyboard_arrow_up