Ерөнхийлөгч Х.Баттулга, В.Путин нар хоёр талын уулзалт хийнэ

2017 оны 8 сарын 23

Гадаад харилцааны яам ээлжит “Мэдээллийн цаг”-аа өнөөдөр холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ажлын айлчлал хийнэ.  Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг тус эдийн засгийн III чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцох юм байна. Энэ үеэрээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путинтэй хоёр талын уулзалт хийнэ. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46267
0 эможи
keyboard_arrow_up