Эрдэнэт үйлдвэрийг эдийн засгийн чөлөөт бүс болгохыг санал болгов

2014 оны 3 сарын 07

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч долоо хоногийн баасан гарагаас Хөвсгөл, Булган, Орхон, Зүүнхараа хотуудад ажиллажээ. Орон нутаг дахь томилолтын хүрээнд тэрбээр  2014 оны төсөвт царцаасан барилгуудтай газар дээр нь танилцаж, УИХ-ын намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өгч, иргэдтэй уулзаж санал бодлоо солилцсон байна.

 

Тэрбээр аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ ажлын арга барил  болон орон нутгийн хөгжлийн төлөө дэд бүтцийг шийдэх чиглэлд түлхүү анхаарч байгааг сайшаасан аж. Түүнчлэн “Эрдэнэт” бол аж үйлдвэр дагасан хот учраас аж үйлдвэрийн даргатайгаа нягт уялдаж ажиллаж,  “Эрдэнэт”-ийн хэтийн хөгжлийн асуудлыг хамтарч шийдэх учиртай гэдгийг аймгийн удирдлага болоод үйлвэрийн удирдлагуудад сануулсан гэнэ.

БЙОрос-Монголын харилцаа царцмаг байгаа энэ үед халуун дулаанаар ойртуулах нэг гарц нь “Эрдэнэт” үйлдвэр. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийг Орос-Монголын хамтарсан Эдийн засгийн чөлөөт бүс болгох ажлыг яаравчлан хийх хэрэгтэй. Газар нутгийн байрлалаараа ч Оросын хилтэй ойрхон байдаг. Жижиг дунд үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн парк байгуулах асуудлыг удаахгүй  байхыг тэрбээр хүссэн байна. Мөн тэрбээр томилолтын хүрээнд зэс кабель үйлдвэр болох “Эрдмин” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан ажээ.

ЫЙАН-ын бүлгийн дарга мөн Орхон аймгийн царцаасан обьектуудтай танилцаж, орон сууцны хорооллын дэд бүтцийг шийдэх нь зүйтэй. Хүүхдийн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээ, түргэн тусламжийн барилга, мөн нэг сургуулийн барилга зураг төслөөс өөр хийсэн ажилгүй атлаа төсвөөс мөнгө нэхжээ. Энэ жил ажлыг нь эхлүүлээд хавар Төсвийн тодотголоор оруулаад, ажил нь намар эхэлж, тэгээд мөнгийг нь хувааж тавина гэвэл дахиад л гурав, дөрвөн жил үргэлжилнэ. Тийм учраас ажлуудаа эрэмблээд, юу нь хэрэгтэй байгааг жагсаагаад нэг жилд багтааж барих төсвийн хөрөнгө оруулалтыг нэг обьектод хийе гэсэн хүсэлтийг орон нутгийн удирдлагуудад хэлсэн аж.

ыУИХ дахь АН бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажилласнаар өндөрлөсөн гэнэ. Газар нутаг хүн амын байдлаараа томоохонд тооцогддог тус суманд төмс, хүнсний ногоо болон нарийн ногооны аж ахуйг хөгжүүлэх боломжтой гэж үзэж буйгаа тэрбээр хэлсэн байна. Хүнсний ногооны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх  зорилгоор 12 хүлэмж барихаар төлөвлөгджээ. Үүнээс дөрвөн хүлэмж нь халаалттай буюу жилийн дөрвөн улиралд  байнгын ажиллагаатай байх гэнэ.

ый

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
461
0 эможи
keyboard_arrow_up