М.Зоригт байнгын хорооны даргын суудлаас татгалзлаа

2014 оны 6 сарын 17

Өнгөрсөн долоо хоногт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Ш.Түвдэндорж өмнө нь Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тийм учраас Ш.Түвдэндоржийн оронд  томилох хүнээ АН-ынхан өчигдөр сонгосон байна.

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаад Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр болжээ.  Уг нь бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд Ж.Батзандан, М.Зоригт, Д.Ганбат нарыг  нэр дэвшүүлсэн байсан ч УИХ-ын гишүүн М.Зоригт даргын суудалд суухаас татгалзсан байна. Энэ талаар М.Зоригт гишүүн  өөрийн твиттер хуудаснаа “Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшүүлж. Хоёр дээлээс улбаатай томилолт авахгүй гэдгээ хэллээ” хэмээн жиргэлээ.

 Харин байнгын хорооны даргад нэр дэвшсэн бөгөөд Д.Ганбат олонхын санал авсан гэнэ. Түүнийг  Хууль зүйн байнгын хорооны даргаар томилох эсэхийг энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4560
0 эможи
keyboard_arrow_up