Хонох нь хоножээ

2017 оны 7 сарын 06

УИХ-ын гишүүн Б.Гантулга зургадугаар сарын 11-ний орой “Энканто таун”-ы саунд маш олон сэтгүүлчид болоод залуучуудтай хамт байсан төдийгүй иргэн Ц-гийнд очиж хоносон гэдгээ өөрөө хэлэв. Гэхдээ өглөө нь гараад явсан бөгөөд ирэхэд хүчиндүүлсэн гэх Н бүсгүй байгаагүй ч, явахад нь байсан гэнэ.

УИХ-ын гишүүн Б.Гантулга энэ тухайгаа өнөөдөр хэвлэлийн хурал хийн сэтгүүлчдэд хандаж өөрийгөө зөвтгөхдөө намын даргатай нь өрсөлдөж байгаа өрсөлдөгчийг хавчуулахаа мартсангүй. Учир нь түүнийг энэ бүхнээс аварч чадах хүн нь намын дарга нь болохоор тэр биз. Тэрээр хүчиндсэн гэх хэргийнхээ талаар  тайлбарлахдаа “Зургадугаар сарын 12-ны өдөр анх Гантулга гэж хүн хүчингийн хэрэгт холбогдсон гэх гомдол цагдаад гарсан байдаг. 13-ны өдөр энэ гомдлоо эргүүлэн татсан байдаг. Би хууль шүүхийн байгууллагад үүнийг хуулийн дагуу ямар процедураар явах ёстойгоор нь шалгаж өгөөч. Би мэдээллээ өгье гээд цагдаагийн байгууллагад 19-ний өдөр мэдүүлэг өгсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарч 6 дугаар сарын 21-ний өдөр энэ хэргийг хэрэгсэх үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл прокурорын байгууллагаад мэдээлэл авья гэхээр анх өргөдөл өгсөн хүмүүст өгдөг гээд өгөөгүй. Тэгээд 6 дугаар сарын 29-нд би авсан. Өнөөдөр тэд дараагийн шатны прокурорт өгч байгаа юм билээ.
Үндсэндээ энэ бол оффшор дансны мэдээлэлтэй зэрэгцэж мэдээ.мн гарсан. Дээрээс нь цэвэр Ардчилсан намын дэмжлэгтэйгээр, ардчилсан намыг дэмжиж байгаа сонгуулийн штабын нөхдүүдийн лайваар гарч байна.
Саранзаяа гэдэг нөхөр 6 дугаар сарын 21-нд Хөвсгөл дээр байсан хэрнээ сая уйлан хайлан мэдэгдэл хийлээ. Хамгийн анх гомдол гаргасны маргааш уулзахад маш тайван байсныг та бүхэн харж байгаа байх. Өчигдөр хийсэн хэвлэлийн хурал дээрээ надад мөнгө өгсөн, ахиад өг гэх ухааны юм ярьсан. Би өөрөө хүнд мөнгө өгөх нь битгий хэл орон сууцгүй хүн.Тэгэхээр цэвэр улстөржсөн асуудал. Ер нь цаашдаа Хан Хэнтий нутгаас төрж гарсан улстөрчдийг өдөр бүр дандаа ингэдэг. Хүрэлсүхийг 2000 онд 32 настай УИХ-ын гишүүн болоход бас хүчингийн хэрэгт холбогдуулж байсан бол 2012 онд Оюун-Эрдэнэ гишүүнийг нэр бүхий гишүүдтэй хамт нэрийг нь хүчингийн хэрэгт холбогдуулж танилцуулж байсан. Өнөөдөр Гантулга гэдэг хүнийг ингэж байна. Гантулгыг улстөрийн бүлэглэл хүчирхийлж байгаа. Гантулгын үеийнхнийг залуу үеийнхнийг хүчиндэж байгаа юм. нэг үгээр хэлбэл өнөөдрийн улстөрийн олигархиуд. Тэр дундаа танил сценариар хийж байна” хэмээн ярьсан юм.

Харамсалтай нь зөвхөн эрхэм гишүүн өөрөө л ингэж ойлгож байх шиг байна. Хэвлэлийнхний хувьд АН-ынх, МАН-ынх гэж хуваагдаад таныг зөвхөн АН нь мэдээлээд байгаа юм биш. Намтай чинь гэрээ байгуулсан хэвлэлүүд л одоохондоо чимээгүй байгаа биз. Магадгүй тантай идэж уусан, саунд суусан сэтгүүлчид ичсэндээ дуугүй байгаад байж ч мэднэ.
Харин шүүх цагдаад итгэх иргэдийн итгэл өдрөөс өдөрт алдарч байгааг сүүлийн сар хүрэхгүй хугацаанд болсон үйл явдлууд гэрчилнэ.
Хэрвээ үнэхээр гүтгүүлсэн бол гүтгэсэн нь хариуцлагаа хүлээнэ. Эс бөгөөс та  гүтгэсэн бол улстөрөөс төдийгүй Монголоос зайлах хэрэгтэй болно гэдгээ л мэдрэх ёстой.
Эх сурвалж: www.assa.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44914
0 эможи
keyboard_arrow_up