УИХ-ын гишүүн Б.Батзориг тойрогтоо ажиллаж байна
2017 оны 6 сарын 14
Баянзүрх дүүрэг нь 320 гаруй мянган хүн амтай, нийслэлийн томоохон дүүрэг . Хүн амын 80 хувь нь гэр хороололд амьдардаг тус дүүргийн гэр хорооллын байршил нь хотоос алслагдмал, хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг байна. УИХ-ын гишүүн Б.Батзориг өрхийн эмнэлгүүдийн чадавхийг сайжруулахад анхаарлаа хандуулж 9-р хорооны өрхийн эмнэлэгт автомашин гардуулан өглөө. Хүн амын төвлөрөл ихтэй тус дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг голцуу өрхийн эмнэлгээсээ авдаг. Энх- Энэрэл өрхийн эмнэлгийн хувьд 16 000 гаруй хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44308
0 эможи